Кино сонирхогчдод зориулсан Movie Night үйл ажиллагаа энэ Бямба гаригт эхлэх гэж байна
Кино сонирхогч, фен залуусдаа зориулж долоо хоног бүрийн Бямба гаригт зохион байгуулагдах кино үзвэртэй, мэдлэг, авхаалж самбаагаа сорих уралдаан тэмцээнүүдтэй үйл ажиллагаа маань эхэлж байгааг дуулгахад таатай байна! Энэ удаагийн үзвэрээр 2016 оны Sundance кино фестивалаар нээлтээ хийж Cannes кино фестивалын Un Certain Regard төрөлд өрсөлдсөн, Matt Ross найруулагчын уран бүтээл, Captain Fantastic кино-г […]

НАРНААС ТОМ А ПОДКАСТ #EPISODE 021 Сайн дурын ажилтан нэртэй хөдөлмөрийн мөлжлөгөө зогсоо!
Сүүлийн үед САЙН ДУРЫН АЖИЛТАН нэрээр оюутан, сурагч залуусыг ашиглан хүнлэг бус байдлаар ажиллуулж, олон цагийн хөдөлмөрийг эрхлүүлж эрхийг нь ноцтойгоор зөрчсөөр байна. Харин та бүхэн сайн дурын ажилтан хийх гэж байгаа бол энэхүү подкастыг сонсож үзээд өөртөө болон тухайн байгууллагууддаа дараах шаардлагуудыг хүргүүлээрэй. https://soundcloud.com/user-527597157/sayn-duryn-azhiltan-nertey-khdlmriyn-mlzhlg-zogsoo-episode-021

Монголын даамчид Азийн аваргаас ганзага дүүрэн ирнэ
Узбекистан улсад болж буй даамын Ази тивийн АШТ-д Монгол Улсаас ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал тэргүүтэй 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буй. Үүнээс Монголын баг тамирчид турк даамын төрөлд таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, 64 буудалт даамын төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Мөн Азийн даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит багийн тэмцээнд IV байр эзэлсэн […]

Иргэдийг “тарваган тахал” өвчний эсрэг дархлаажуулалт хамрагдахыг уриаллаа
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг 2019 оны 07 сарны 01-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. 21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм. ДАРХЛААЖУУЛАЛТАД: Тарваган […]

“Хурд” хамтлагийнхан санаачилж “хайртай” аянг эхлүүллээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, өнөөдөр Дорнод аймагт ирээд байна. Аяны хүрээнд цагдаа, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад “Эр хүний ноён нуруу” сэдэвт […]

Хөвсгөл нуурыг Дэлхийн хамгаалах санд бүртгүүлнэ
Хөвсгөл нуурыг Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх зорилгоор урьдчилсан шатны хэлэлцүүлэг сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, ЮНЕСКО-Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг […]

Үндэсний их баяр наадмаар тав хоног амарна
Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд долдугаар сарын 11-н буюу пүрэв гарагт Үндэсний их баяр наадмын эхний өдөр таарч байгаа бөгөөд 15-ны даваа гарагийг дуустал амрах юм.

Spider-Man: Far from Home кинон дээр гарах шинэ дүр Mysterio гэж хэн бэ?
Кино урлаг, Поп соёлын талаарх олон төрлийн сонирхолтой бичлэгүүд оруулдаг Chaptelly сувгийн цоо шинэ, нэгэн видео орлоо. Энэ удаагийн бичлэгээрээ ирэх Баасан гаригт өдөр гарах гэж байгаа Spider-Man: Far from Home кинон дээр гарах гэж байгаа Mysterio дүрийн талаарх маш сонирхолтой мэдээллүүдийг өгсөн бичлэг болсон байна. Энэ бичлэг маань Spider-Man: Far from Home киногоо үзэхээс […]

100 сек – дугаар 10 | Жүжигчин Ж.Мишээл
100 сек нэвтрүүлгийн ээлжит зочноор Монголын үндэсний кино хорооны төсөл хариуцсан захирал, жүжигчин Ж.Мишээл оролцлоо. Польш улсад 3 настайдаа гэр бүлээрээ очсон бөгөөд түүний анхны кино 9 настай байхдаа 2500 хүүхдүүдээс шалгагдаж “Өргөмөл гэр бүл” киноны гол дүрд тогложээ. Тус кино Польш улсын үзэх дуртай олон ангит кино бөгөөд 13 жил үргэлжилжээ. Ж.Мишээл 460 […]
