MODERN KUNST 21 уран баримлын хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна

2019.12.07 нд “ ArtiCour ” галерейд МУЭ –ийн гишүүн У.Цолмонхүү, Г.Ёндонжамц, Б.Очирсүрэн, Б.Хосбаяр нарын ” MODERN KUNST 21 ” уран баримлын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Modern circus – ийн уран бүтээлчид performance үзүүлсэн. Залуу уран бүтээлчдийн маань 30 гаруй шинэ шилдэг бүтээлүүд тавигдлаа. Үзэсгэлэнгийн үеэр Монгол улсын гавъяат, төрийн соёрхолт зураач […]

2019-12-06

Галын аюулаас долоон хүний амь насыг аварсан түргэн тусламжийн эмч, жолооч нарыг “Хүний төлөө” медалиар шагналаа

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, нойр хоолоо умартан ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч Э.Одгэрэл, жолооч Т.Гүнтэвсүрэн нарыг өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хүний төлөө” медалиар шагнаж, нэг сарын цалинтай нь дүйцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Тэд албан үүргээ гүйцэтгэж явахдаа галын аюулд өртсөн долоон хүний […]

Миний цахим хуульч подкаст #6

Подкастын 6 дахь дугаарын зочноор #эрх_зүйч, олон улсын эдийн засгийн харилцаа, төрийн засаглал судлалын магистр, “Хотын засаглал судлаач” Б.Мөнгөнсүх оролцож, сонирхолтой яриа өрнүүллээ. https://www.facebook.com/116051663105952/posts/140803157297469?vh=e&sfns=mo ? Эрх зүйн ухаалаг үйлчилгээг иргэн бүрт хүргэнэ ?‍⚖️ #iLaw #Миний_цахим_хуульч ?Android утсанд татах http://bit.ly/35eI1Nc ?iPhone утсанд татах https://apple.co/2MpUSDp ⬇⬇⬇ Ашиглах заавар хайж байна уу? http://bit.ly/31WkRsU ▪Facebook: https://www.facebook.com/ilawMN ▪Instagram: https://www.instagram.com/ilaw_mn ▪Twitter: […]

2019-12-03

“iLaw world” албан ёсоор БНСУ-д нээлтээ хийлээ

Мэдээлэл, технологийн тодотголтой 21-р зуунд та бидний авдаг уламжлалт ажил, үйлчилгээ болон бизнесийн салбарт “технологийн шийдэл” аль хэдийн нэвтэрч, салшгүй нэгэн хэсэг болсон нь дэлгүүрээс худалдан авалт хийх, банкны үйлчилгээ авах, мөнгөн зээл авах, захидал, албан бичиг илгээх, хүмүүс хоорондын харилцаа холбоо зэрэг нь бүхэлдээ цахим хэлбэрт шилжиж, эдгээр нь иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага […]

2019-12-02

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ. Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж буй бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээлэл болон эмнэлгийн тусламж, […]

Алслагдсан дүүргийн хүүхдүүд үнэ төлбөргүй дугуйланд хамрагдана

Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын газраас “Би нар” төслийн талаар танилцууллаа. Хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Би нар” төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд алслагдсан хороодод амьдарч байгаа хүүхдүүдийг Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангуудад үнэ төлбөргүй хамруулахаар болжээ. Монголын хүүхдийн ордны арван багш зургаан сарын хугацаанд нийт дөрвөн төрлийн […]

“Чингис Хаан” одонгоор The Hu хамтлаг шагнагдлаа

Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр /2019.11.27/ тохиож байна. Энэ өдөр дэлхий дахинаа нэрээ цуурайтуулаад буй “The Hu” хамтлагийнханд Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонг олголоо. Тус одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг […]

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй 2019″-ээр Б.Лхамсүрэн тодорлоо

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний 2 дугаар уралдаан” өчигдөр болж ялагчаа тодрууллаа. Тэмцээний үндэсний ялагч буюу тэргүүн титмийн эзнээр Б.Лхамсүрэн шалгарч, БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдах Олон улсын тэргэнцэртэй миссийн тэмцээнд оролцлох эрхийн эзэн болсон байна. Тэмцээний үеэр нийт таван номинац шалгаруулснаас: Авъяаслаг сайхан бүсгүйгээр Х.Соёлдэлгэр Оюунлаг сайхан бүсгүйгээр Б.Бадамханд Олны таашаалд нийцсэн сайхан бүсгүйгээр Т.Урантөгс […]

2019-11-22

Oxygen – үл таних охин

Амьд хөгжмийн “Oxygen” хамтлаг нь 2017 онд байгуулагджээ. Үүнээс хойш өөрсдиййн гурван бүтээлээ сонсогч олондоо хүргээд амжжээ. Харин өчигдөр тэд дөрөв дэхь бүтээл болох “үл таних охин” бүтээлээ сонсогч олондоо бэлэг барьжээ.

2019-11-21

Сүхбаатар дүүрэгт гурван ихэр хүү мэндэлжээ

Өнөөдөр Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга В.Мөнгөнсүх нар 18 дугаар хорооны иргэн Х.Ганхүү, Б.Ариунтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүү мэндэлсэнд баяр хүргэж, төрсний гэрчилгээг нь хүндэтгэлтэй гардууллаа. Х.Ганхүү Б.Ариунтуяа нарын гэр бүл 3 ихрээр бүл нэмж 7 хүүхдийн аав ээж боллоо. Дүүргийн […]