2019-04-10

ОУХМ М.Анхцэцэг спортдоо эргэн ирлээ

Үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрсөн, ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг бэлтгэлээ хийж эхэлжээ. ОУХМ цолтой тэрбээр амаржсанаасаа хойш таван сарын дараа спортдоо эргэн ирж байгаа нь энэ. Энэ жил залуучуудын ДАШТ-д оролцох М.Анхцэцэгийг формдоо зургаан сарын хугацаанд орно гэж түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр тооцоолсон гэнэ. Риогийн олимпод VIII байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг 70 гаруй удаа […]

2019-04-10

Нийслэлийн засаг даргын орлогч болон төслийн удирдагчдад нэр дэвшигчдийг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг даргын орлогч болон төслийн удирдагчдыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг тогтоож хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байхаар тогтоосон. […]

Олон улсын бүжгийн тэмцээнд амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Хотын захиргаанаас угтан авлаа

БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “GURU ART WELL” олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож гран при болон дэд байр эзлээд ирсэн авьяаслаг бүжигчин хүүхдүүдийг өчигдөр эх орондоо ирэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онгоцны буудалд угтан авлаа. Тэрээр хүүхдүүдэд хандан Зөвхөн Ази төдийгүй Европын орнуудын […]

2019-04-10

Амьдрах орчны судалгааг тусгай аппликейшн ашиглан хийнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд нийслэлийн гэр хорооллын иргэдийн амьдрах орчны судалгааг эхлүүллээ. Судалгаа хийх ажилтнуудыг нийт 4 түвшинд хувааж 4208 судлаач нийслэлийн гэр хорооллын 97 хорооны 230 мянган өрхөөс судалгааг авна. Эхний түвшинд салбарын яам болон Орчны бохирдлыг […]

2019-04-10

Монгол хүний ур ухаан шингэсэн “шаазан” эдлэлүүд худалдаанд гарч эхэллээ

Монголын шаазан ваарны үйлдвэрт ажиллаж байсан хэсэг хүмүүс нэгдэж Налайхад “Монгол өв шаазан” компани байгуулжээ. Монголын шаазан ваарны үйлдвэрлэл 1995 онд хувьчлагдаж, үйлдвэрийн тоног төхөөрөмж нь хулгайд алдагдаж, ажилчид нь тарж бутарсан байдаг. Үйлдвэр хаалгаа барьснаас хойш Монгол хүний ур ухаан шингэсэн шаазан урлалын бүтээлүүд үнэд орж эртний эдлэл цуглуулагчдын ховор нандин үзмэрийн тоонд зүй ёсоор ордог болов. […]

Мастеркросс уралдаан 2019.04.14 нд

“Тѳмѳрт хүлэг” клубын нэрэмжит Мастеркросс уралдаан 2019.04.14 нд Морингийн даваанд болно. Ерѳнхий ивээн тэтгэгч : Тѳмѳрт хүлэг клуб Мэдээллийн ивээн тэтгэгч : Авто спортыг таны мэлмийд толилуулагч MNB sport HD суваг Авто спортыг дэмжигч : “Соёл велнесс тѳв”

Хувьцааны арилжаа хэрхэн хийх бэ?

  Хөрөнгийн зах дээр үнэт цаасны арилжаа хийж сурах, мөн ажиллах сонирхолтой бүх хүмүүсд зориулж дараах сургалтыг зохион байгуулж байгаа билээ. Та бүхэн энэхүү сургалтанд сууснаар ажлын хажуугаар давхар орлого олох, судалгаа шинжилгээ хийж сурах, компаний хувь эзэмшигч болох, шинээр эхлэж байгаа бизнесдээ хэрхэн хөрөнгө оруулагч олох, яаж хөрөнгө босгох, санхүүжилт хаанаас татах, бизнесээ хэрхэн […]

“Шилдэг бүтээл-2019” үзэсгэлэн 04 сарын 11нд болно

СУИС -ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулийн оюутнуудын “ШИЛДЭГ БҮТЭЭЛ – 2019” уран бүтээлийн уралдаан, үзэсгэлэнгийн нээлт 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 17:00 цагт “Norphei” арт галерей-д зохион байгуулагдана. Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх Дизайн Урлагийн Сургуулиас оюутнуудынхаа бие даах чадварыг сайжруулах, мэргэжлийн чиглэлийн дагуу уран бүтээлч сэтгэлгээг […]

2019-04-09

Сайн дурын номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч, 60 гаруй настай, ахмад төмөр замчин С.Хишигт гуай 2018 оноос эхлэн гэрээрээ номын сан ажиллуулж, ойр орчмынхоо сурагч багачуудад олон төрлийн сонирхолтой номоор үйлчлэх болжээ. Хүүхдийн ирээдүйн төлөө хийж буй түүний сайн үйлсийг дэмжиж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг номын санч эмээд зөөврийн компьютер бэлэглэлээ. […]

2019-04-08

Монголын “The Hu” хамтлагийн дуу АНУ-ын “ITUNES”-д нэгдүгээрт бичигдэж эхлэв

Монголын метал рок чиглэлийн “The HU” хамтлагийн “Wolf totem” дуу АНУ-ын ITUNES-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр тус хамтлагийн дуу Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын урд бичигдэж байгаа юм. Монголын рок хамтлаг “The HU” […]