2019-03-17

“Аpple” компани ӨМӨЗО-д дата төв байгуулна

АНУ-ын “Аpple” компани умард Хятад дахь анхны дата төвийг ӨМӨЗО-д байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотод дата төвийн шав тавих ёслол болсон бөгөөд уг төвийг 2020 онд ашиглалтад оруулна хэмээн төлөвлөж байгаа аж. Улаанцав хотод барих дата төв нь тус компанийн Хятад улсад байгуулж буй хоёр дахь төв болж байгаа юм. […]

2019-03-17

Redline хамтлагийн шинэ бүтээл “НАНДИН”

“Redline” хамтлагийн 2 дахь бүтээл “Нандин” хэмээх уран бүтээлийг хүлээн авна уу. Уг бүтээлийн зураг авалтыг Хөвсгөл далайд авч хөгжим болон байгалийн үзэсгэлэнг хослуулсан энэхүү бүтээлийг та үзэж, сонсон сайхан мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна.

2019-03-17

60 сая төгрөгийн азтан тодорсонгүй

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол орон даяар явагдлаа. Боловсрол телевизээр шууд явагдсан нэвтрүүлгээр 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон […]

2019-03-17

Маргаашнаас цас орж, цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах. Тээврийн хэрэгслийн жолооч нар […]

03-р сарын 22-26-ны хооронд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүч үзнэ.

Улс улсын үндэсний шигшээ багийн ирээдүй болсон эрч хүчтэй залуусын сонирхолтой тулааны талбар Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд Монголд болно.  Монгол, БНАСАУ, Хонг Конг, Сингапур улсын 23 хүртэлх насны шигшээ багууд 03-р сарын 22-26-ны хооронд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүч үзнэ.  Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын залуучуудын шигшээ баг одоогоор урд хөршид […]

2019-03-17

Үр бүтээлгүй хүмүүсийн амралтын өдрөөр хийдэг 10 зүйл

Та эдгээрээс 5-аас доошгүйг хийдэг бол өөртөө анхаарах цаг болжээ. Урт удаан ажлын өдрүүд дуусч, амралтын өдөр эхэллээ. Харин юу хийх вэ? Өдөржин буйдан дээр хэвтэнгээ зурагт үзэх үү? Амралтын өдрийг хэрхэн үр бүтээлгүй өнгөрөөж болох вэ? Хамгийн амжилтгүй хүмүүс амралтын өдрүүдээр юу хийдгийг авч үзвэл: 1. Тэд төлөвлөдөггүй. Ажлын цагаа амжилттай төлөвлөдөг ч амралтын өдөр […]

​Д.Батбаяр: Хувьцааны үр шимийг хүртэхийн тулд иргэд 1072 хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй

“Эрдэнэс-Тавантолгой”-н компани 2018 оны эхний хагас жилд 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа өчигдөр зарласан. Оны эцэст компанийн ашиг хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тавантолгой компани ашигтай ажилласнаар олон жил ярьсан иргэдийн 1072 хувьцааг амь оруулж, ногдол ашиг хүртэх нөхцөл бүрдэж байгааг ЭТТ-н захирал Б.Ганхуяг ярьсан. Гэхдээ иргэд Тавантолгой хувьцаатай гэдгээ мэддэг ч данс нээлгэж, хувьцааны […]

У.Шекспир “РОМЕО, ЖУЛЬЕТТА” сонгодог жүжиг 134 дах удаагийн тоглолт

Олон улсын театрын өдөрт зориулав.. У.Шекспир “РОМЕО, ЖУЛЬЕТТА” сонгодог жүжиг 134 дах удаагийн тоглолт. Тоглолт: 03.27-нд 19:00 цагт 03.28-нд 19:00 цагт Ромео Б.Шинэбаяр /CТА/ Жульетта Г.Номуун /СТА/ 03.29-нд 19:00 цагт Ромео Б.Шинэбаяр /CТА/ Жульетта Т.Анхзул Меркуцио Э.Тодгэрэл /СТА/ Бенволио Б.Золжаргал Тибальт Г.Алтангэрэл /СТА/ Өрлөг эх Ж.Оюундарь /МУГЖ/ ТАСАЛБАРЫН ҮНЭ: СУУДЛЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ХАМААРАН: /10.000₮ 15,000₮ 20,000₮ […]

Монгол цэргийн баярын өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн

Монгол цэргийн баярын өдөр буюу 03.18-нд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдана. МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр хүрэлцэн ирж одон гардуулна. Мөн ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэндчилгээ дэвшүүлнэ. Эрхэм сэтгүүлчдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хаана: ТТАХНЭ-ийн 8 давхарын хурлын зааланд Хэзээ: 15 […]