С.Бямбадэлгэр: Дохионы хэлийг сонирхолдоо хөтлөгдөн сурсан

Сонсголын бэрхшээлтэй иргэдэд цаг үеийн мэдээ, мэдээллийг чин сэтгэлээсээ хүргэж хүргэж буй бүсгүй бол С.Бямбадэлгэр. Энэ бүсгүйн ачаар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л мэдээллийг сонсголын бэрхшээлтэй иргэд түргэн шуурхай хүлээн авч буй. С.Бямбадэлгэр нь оёдлын технологич мэргэжилтэй нэгэн аж. Харин оюутан байхдаа сонсголгүй найз нараасаа дохионы хэл сурч 25 жил хэлмэрч, орчуулагч хийж буй […]

2020-02-27

Төрийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна

Төрийн тэргүүн Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад […]

2020-02-27

МИАТ: Зорчигчдын анхааралд

2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501/502 аяллын нислэгийн цагийн хуваарьт Улаанбаатар хотын цаг агаараас (салхины хүч зөвшөөрөгдөх хэмжээнээс их) шалтгаалан өөрчлөлт орлоо. Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 02 дугаар сарын 27-ны 05:20 цагаас хөөрч Япон Улсын орон нутгийн цагаар 11:00цагт Нарита олон улсын нисэх буудалд буухаар төлөвлөж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан […]

2020-02-27

“COVID-19”-ын эрсдэлээс сэргийлэх цогц арга хэмжээнд нэмэлтээр 6.5 тэрбумын төсөв баталлаа

Монгол Улсын Засгийн газар 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ээлжит бусаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Хурлаар шинэ коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ коронавирусын талаар Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл сонсов. Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд […]

2020-02-27

Налайх-УБ чиглэлийн нийтийн тээврийн цагийн хуваарь

Улсын онцгой комиссын шийдвэрээр авто замын зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг 03 сарын 03-ны өдрийг хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн хуваарийг 02 сарын 26-наас 27-ныг шилжих шөнө боловсруулж нэгтгэн танилцуулаад байна. Тус хуваарийн дагуу өнөөдөр өглөө /2020-02-27/ Налайхаас Офицеруудын ордон чиглэлд гурван автобус цагийн хуваарийн дагуу зөвхөн албан томилолт, эрүүл мэндийн […]

2020-02-27

Таны төлөө нийслэл хотын 6000 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна!

Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан өөрийн цахим хуудаснаа “Гэртээ шинэлээрэй, цахимаар золгоорой” хэмээн учирлах, аргадахыг хослуулан уриалж, бас сэрэмжлүүлсээр байна. Таны төлөө нийслэл хотын 6000 гаруй ажилтан албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдүүд, ахмад настнуудынхаа амь нас, аюулгүй байдлын төлөө төр засгаас гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар даган хэрэгжүүлнэ гэдэгт […]

ФОТО: Автобусанд ГАР АРИУТГАГЧ байршуулжээ

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлууд Нийслэл хотын хэмжээнд хийгдсээр байна. Тодруулбал нийтийн тээвэрт явж буй бүх автобусуудад ариутгал болон чийгтэй цэвэрлэгээ хийж, гар ариутгагч байршуулжээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд автобус компаниуд идэвхтэй ариутгал халдваргүйжилтийг хийсээр байна.  

Ванесса Брайнт: Бурхан тэднийг тусдаа байж чадахгүйг мэдсэн учир ХАМТАД нь авчээ!

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгт өөрийн тод томруун орон зайг дархалж чадсан Коби Брайнт болон охин Жианна нарын дурсгалыг хүндэтгэх ёслол болсон билээ /2020-02-25/. Энэ үдэш Коби Брайнтын гэргий Ванесса Брайнтын хэлсэн үг хүмүүсийн сэтгэлд хамгийн ихээр хүрсэн юм. Ванесса танхимд цугласан олонд хандан үг хэлэхдээ “Би түүнийгээ олны танил од юм уу гайхамшигтай сагсан бөмбөгчин […]

2020-02-27

Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ!

Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй. Бохирдол ихтэй зүйлс: • Хаалганы бариул • Шат, урсдаг шатны бариул • Автобусны бариул • Лифтний товчлуур […]

2020-02-20

“МИАТ” ТӨХК гахай жилийн “Нийгмийн хариуцлагатай компани”-иар шалгарлаа

МҮОНРТ-ийн Монголын Мэдээ сувгийн “Цагийн хүрд” хөтөлбөр жил бүр сар шинийн баярын босгон дээр улс орон болон олон нийтэд тустай үйл хэргийн эзэдийг шалгаруулдаг уламжлалтай. Монголын Мэдээ суваг Урвуулагч хэмээх шороон гахай жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ыг энэ сарын 15-нд тодруулсан бөгөөд Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нийгмийн хариуцлагатай компаниар шалгарч “Цагийн хүрдийн баатар” өргөмжлөл хүртлээ. […]