2019-12-17

Монгол Улсаа төлөөлж буй Элчин сайдуудтай Хотын дарга уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсаас Гадаад Улс оронд суугаа Элчин сайдуудтай уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын захирагч С.Амарсайхан Монгол улсаа гадаадад сурталчилан таниулах,хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг Монгол Төрийн Алтан аргамжаа гэгддэг Элчин сайдуудад Улаанбаатар хотын 380 жилийн ойн мэндийг хүргээд ажлын амжилт хүслээ. Хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын өмнө […]

2019-12-17

Хүүхдийн бэлгийг сонгон авахдаа АНХААР!

Хүүхдийн бэлгийг сонгон авахдаа гарал, үүсэл баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч, сонголтоо зөв хийх; 1. Бялуу, бялуун төрлийн бүтээгдэхүүнийг сонгон авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалтын нөхцлийг онцгой анхаарч худалдан авалт хийх, 2. Гудамж талбайд ил задгай болон суудлын автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хүнсний түүхий эд, […]

2019-12-17

МУГТ Э.Содномпилжээ “Нийслэл хотын хүндэт иргэн” боллоо

Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжилж, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2019-12-17/ боллоо. Энэхүү шагналыг олон түмэнд хүндлэгдэж, нийслэлийн иргэдийн талархлыг хүлээсэн хүнд гардуулдаг жишигтэй. Дэлхийн аварга Э.Содномпилжээгийн тухайд Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргаж, пара паэурлифтингийн дэлхийн рекордыг шинэчилсэн гээд олон амжилт гаргасан. ~МУГТ […]

2019-12-17

Шүүх хуралд Б.Амархүү онлайнаар оролцов

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн […]

2019-12-17

Хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх дулааны СТАНЦ барих асуудлаар хэлэлцэв

Хотын дарга С.Амарсайхан БНХАУ-ын “Пушиан Биоэнержи” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Пушиан Биоэнержи” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Даогуо, нийслэлийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох бусад албаны хүмүүс байлцав. Уулзалтаар нийслэлийн Налайх дүүрэгт хог хаягдлыг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх 50 МВт-ын […]

2019-12-17

“Frozen-2” киноны ашиг орлого нэг тэрбум ам.доллар давжээ 

“Disney” кино компани энэ жил нийт тасалбар захиалгын мөнгөн дүнгээрээ 10 тэрбум ам.доллар давсан ашиг олсон байна. Түүнчлэн тус кино компанийн энэ онд нээлтээ хийсэн нэг бүтээл хоёр тэрбум, таван кино нэг тэрбум ам.доллараас их ашиг оллоо. Тухайлбал, “Avengers: Endgame – 2.8, “Lion king” 1.6, “Captain Marvel” 1.3, “Toy story-4” 1.07, “Aladdin” – 1.05 тэрбум […]

2019-12-17

Агаарын бохирдол 55 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэв

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Цэвэр агаартай хотын төлөө” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга хэмжээ бол түүхий нүүрсний хэрэглээг хориглох явдал юм. Тус зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаарын сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор хэрэгжүүлэхэд дүүрэг […]

2019-12-17

УИХ-ын дарга Г.Занданшатар: Эрдэм мэдлэг, ёс зүйтэй хүн төрийн албанд ажиллах ёстой!

УИХ-ын дарга Г.Занданшатарын Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохдоо хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 2019.12.16 Улаанбаатар хот Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг энэ оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нотлон баталгаажуулж, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс улс орон даяар дагаж мөрдөнө. Энэ нэмэлт, өөрчлөлт гурван үндсэн […]

2019-12-16

Томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед хүүхдийн 1001 орыг нэмэлтээр дэлгэн ажиллана

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагуудын орны зохицуулалтын төлөвлөгөөг шинэчлэн гаргасан. 2019-2020 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1033 орыг ашиглах бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед 1001 ороор нэмэгдүүлэх төлөвлөлтийг хийсэн. Нийслэлийн […]

2019-12-16

Филиппинд газар хөдөлж, гурван хүн амиа алджээ!

Филиппинд 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлж, аврах ажиллагаа үргэлжилж байна. Ням гарагт Филиппиний өмнөд бүсийн Миндано арал дээр 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь өнгөрөгч 10 дугаар сараас хойших 5 дахь тохиолдол болоод байна. Энэ үеэр байшин барилгууд нурж, гурван хүн нас баржээ. Арлын өмнөд хэсгийн Падада тосгонд худалдааны төвийн гурван давхар барилгын нурангид таван […]