2019-10-14

Хайрга ачсан “том тэрэг” хотод цагийн хуваариар нэвтэрнэ

Нийслэлийн товчоодоор түүхий нүүрс тээвэрлэгдээгүй, тарвага болон хууль бус байгалийн дагалдах баялаг нэвтэрсэн зөрчил дутагдалгүй, товчоодын хяналт шалгалт хэвийн явагдаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн А/1034 тоот ’’ Авто зам, замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай захирамжийг хэрэгжүүлж хайрга ачсан машинуудыг оройн цагаар явуулахгүй байхыг анхааруулж, товчоодод гарч буй байцаагч, төрийн байгууллагын ажилтнуудад зөвлөгөө […]

Ө.Содгэрэл ММЗЗБХ-ны Ерөнхийлөгчид томилогдлоо

Ажил мэргэжлийнхээ онцлогоос хамаарч олон нийтийн өмнө үргэлж ил явдаг хүмүүс бол загварынхан. Монголын сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигдэх хатагтайн хувцаслалт, өнгө төрх, шинэлэг байдал одоо ч хуучраагүй хэвээр. Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбоо нь Монголын загварын салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, амжилтын төлөө хамтдаа ажиллах зорилготой төрийн бус байгууллага юм. Тэгвэл тус холбооны […]

2019-10-14

САЙН МЭДЭЭ: Нийслэлийн хэмжээнд нийт 16.107 мод тарьжээ

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Нийслэлийн Байгаль орчны газар, Ус сувгийн удирдах газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хамтран Гачуурт дахь ус хангамжийн эх […]

2019-10-14

СЭРЭМЖИЛ: Ховд голд загасчилж яваад осолджээ!

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол багийн Тавалтайн рашаан гэдэг газар  /2019.10.13/ суудлын автомашин онхолдож нэг хүн нас баржээ. Тодруулбал, Ховд голд загасчилж явсан гурван зорчигчтой УАЗ-469 загварын суудлын автомашин онхолдож 21 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна. Иймээс иргэд та бүхэн орон нутгийн замд болон гол усаар зорчих гэж буй бол сэрэмжлэхийг […]

2019-10-14

Энэ амралтаар 15 хүн угаарын хийнд хордсон гэх дуудлага иржээ

Нийслэлийн онцгой комиссоос ажлын өдөр бүр 10.00, 16.00 цагт угаарын хийнд хордсон эсэх болон хоногийн мэдээллийг өгч байгаа. Тус комиссоос өгсөн мэдээллээр “Өнөөдрийн 06.00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон есөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс таван том хүн, дөрвөн хүүхэд байна. Аравдугаар сарын 3-наас хойш нийтдээ 364 хүн угаарын хийн дуудлага ирсэн байна. Өнөө […]

2019-10-14

Австрали улсад Монгол улсын ёс заншлыг сурталчилав

Австралийн Нийслэлийн бүс нутгийн Засгийн газар Канберра дахь диппомат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the World” нээлттэй хаалганы өдөрлөгт Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам 2019 оны 10 дугаар сарын 13-нд оролцож, өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлалыг сурталчлав. ЭСЯ-нд зохион байгуулсан уг арга хэмжээнд 600 гаруй хүн хүрэлцэн ирж, монгол […]

2019-10-14

УБ хотноо “Азийн хотуудын орон сууцны IV форум” зохиогдлоо

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан […]

ТАНИЛЦ: Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт бүрдүүлэх материал

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит […]

Хөөрхөн Мишээлд нэг л зохицсонгүй гэв

Өхөөрдөм, хөөрхөн, ялдам гэх үгнүүд түүнийг тодотгох болов уу. “Үүлэн үст” хэмээн нэг хэсэг нэрлэгдэж явсан жүжигчин Б.Мишээл ихэнхдээ эгдүүтэй, эрх танхи бүсгүйн дүрийг бүтээсэн. Өхөөрдөм Мишээл насанд хүрэгчдэд зориулсан сэдэв бүхий дүр бүтээж, инстаграм хуудаснаа задгай гэмээр зураг оруулсан нь шүүмжлэл дагуулж эхэлжээ. Тэрбээр “The Saem” хэмээх гоо сайхны брэндийн Монгол дахь нүүр царайгаар […]

2019-10-14

Хүчирхийлэл, дарамтаас хамгаалах зорилгоор “Охидын эрхийн өдөр”-ийг тэмдэглэв

Охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх өдөр энэ сарын 12-ний өдөр тохиосон билээ. Энэ хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хамтдаа хамгаалъя” аян өрнүүлж, цуглаан зохион байгуулж байгаа юм. Охидын эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх […]