49 мянган ширхэг ангийн бууны сум нэвтрүүлэхийг завджээ!

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр АНУ-аас чингэлэгээр ирсэн, “А” компани хуучин хувцас гэж мэдүүлсэн түүвэр ачаандаа хязгаарласан бараа болох ангийн бууны сум 49 мянган ширхэгийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг УБГГ-ын Гаалийн хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч “М”, […]

Хүүхдүүд аавтайгаа тоглохыг илүү хүсдэг

     Амьдралд баяр баясал нэмж, орчлон дэлхийг өөрийн өнгөөр чимж буй өхөөрдөм үрсийнхээ цалгисан инээдийг үргэлж мэдрэхийг хүсдэггүй ааж, ээж гэж байхгүй биз ээ. Хүүхэд бага насан дээрээ аавтайгаа цагийг зугаатай өнгөрүүлж, тоглохыг эрмэлздэг байна. Тэгвэл хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөж болох аргуудаас хүргье. ХӨДӨЛГӨӨНТЭЙ ТОГЛООМУУД Бөмбөг – Хүүхдийн наснаас хамаарч бөмбөгийг өнхрүүлэх, хайрцаганд шидэх, […]

2019-07-02

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, санал авлаа

2019 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг дуусгаж, үргэлжлүүлэн хэлэлцэхийг дэмжсэний дараагаар гишүүд богино хугацаанд төслийг тойргийн иргэд, сонгогчдодоо танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэйгээр ажиллалаа. 2019 оны долдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 69 гишүүн тойрогтоо ажиллаж, иргэдийг Үндсэн хуульд оруулах […]

2019-07-01

Монголын даамчид Азийн аваргаас ганзага дүүрэн ирнэ

Узбекистан улсад болж буй даамын Ази тивийн АШТ-д Монгол Улсаас ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал тэргүүтэй 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож буй. Үүнээс Монголын баг тамирчид турк даамын төрөлд таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, 64 буудалт даамын төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Мөн Азийн даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит багийн тэмцээнд IV байр эзэлсэн […]

Иргэдийг “тарваган тахал” өвчний эсрэг дархлаажуулалт хамрагдахыг уриаллаа

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоногийг 2019 оны 07 сарны 01-нээс 10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна. 21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 32400 хүн тун вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан, хамрагдах юм. ДАРХЛААЖУУЛАЛТАД: Тарваган […]

“Хурд” хамтлагийнхан санаачилж “хайртай” аянг эхлүүллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, өнөөдөр Дорнод аймагт ирээд байна. Аяны хүрээнд цагдаа, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад “Эр хүний ноён нуруу” сэдэвт […]

2019-07-01

Хөвсгөл нуурыг Дэлхийн хамгаалах санд бүртгүүлнэ

Хөвсгөл нуурыг Хүн ба Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэх зорилгоор урьдчилсан шатны хэлэлцүүлэг сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, ЮНЕСКО-Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл аймгийн ЗДТГ, “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг […]

Үндэсний их баяр наадмаар тав хоног амарна

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд долдугаар сарын 11-н буюу пүрэв гарагт Үндэсний их баяр наадмын эхний өдөр таарч байгаа бөгөөд 15-ны даваа гарагийг дуустал амрах юм.

Гал унтраах 51 дүгээр ангийн 50 жилийн ой тохиож байна

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар болон үе, үеийн алба хаагчид оролцсон юм. Энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “БМНС” ХХК-тай хамтран Онцгой […]

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг сургагч багш нарыг бэлтгэж байна

Цагдаагийн Ерөнхий газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран нийгэмд үйлчлэх гэр бүл болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Энэ удаад Баянзүрх, Хан-Уул дүүргийн хороо, дүүрэгтээ нийгмийн идэвх сайтай 60 хүнийг сонгон авч сургагч багшаар бэлтгэж сертификат гардуулав. Нийгэмд хүчирхийллийн гэмт хэрэг , зөрчил жилээс жилд өсөн нэмэгдэж, түүний хохирогчийн ихэнх хувийг нь […]