2021-04-20

ЭМЯ: Сovid-19-ийн 1311 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барав

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын талаарх цаг үеийн ээлжит (2021.04.20) мэдээллээ хийлээ. Covid-19-ийн тохиолдол өссөөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Тус яамны өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1311 тохиолдол шинээр батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 24195 болжээ. Халдварын улмаас хоёр хүн нас барсан байна.

ЭМЯ: Сүүлийн 24 цагт, 983 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 983 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 20,655 боллоо. Мөн хугацаанд 406 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 11,450 болов. Түүнчлэн өчигдөр 4 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

2021-04-15

СХД-ийн шинээр нээгдсэн “ЖИШИГ” эмнэлэгт Шадар сайд ажиллав

       Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дүүргийн иргэдэд оношлогоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэх жишиг Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт тус эмнэлгийн тоног төхөөрөмж, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж, газар дээр нь очиж ажиллав. Тус […]

2021-04-15

“Токио-2020” олимпийн наадамд 21 тамирчин оролцох эрх аваад байна

“Токио-2020” зуны олимпийн XXXII наадам хөшигөө нээхэд 100 хоног үлдээд байна. Манай тамирчдын хувьд өнөөдрийн байдлаар спортын долоон төрөлд нийт 21 тамирчин оролцох эрх авчээ. Энэ жилийн “Токио-2020” олимпийн наадам урд өмнөх наадмуудаас онцлогтой болно. Учир нь Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх удаа багийн төрөлд өрсөлдөх бол ширээний теннисчид 65 жилийн түүхэндээ анх […]

2021-04-15

Дорнод аймгийн ЗД М.Бадамсүрэн иргэд ээ ухамсартай байхыг уриалав

Дорнод аймагт сүүлийн 24 цагийн байдлаар шинэ тохиолдол бүртгэгдээгүй, батлагдсан тохиолдол 4, ойрын хавьтал 81, дам хавьтал 305 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Батлагдсан тохиолдлуудын биеийн байдал хүндэвтэр 1, хөнгөн 3 байгаа ба 1 иргэнийг өөрийнх нь хүсэлтээр ХӨСҮТ-рүү тээвэрлэжээ. Хөл хорио тогтоосон энэ үеэр Засаг дарга М.Бадамсүрэн, “Хатуу хөл хорио гэхээр л зам дээр олс […]

2021-04-15

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 742 хүнд коронавирусний халдвар илэрлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 742 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 654 нь Улаанбаатар хотын 150 гаруй хороонд, 88 нь аймаг, орон нутагт бүртгэгджээ. Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 18 562 болж байна. Сүүлийн 24 цагт 385 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 10 638 боллоо. Одоогоор […]

2021-03-31

Ховд аймагт “Ковид19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 12 боллоо

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдварын батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар /2021.03.31/ 12 боллоо. Анхны тохиолдлын явсан маршрут, хавьтагчдын тоо олон байгаа учраас халдварын тоо цаашид илүү нэмэгдэх магадлал өндөр байна хэмээн аймгийн Засаг дарга мэдээлжээ. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу тандалт судалгаа хийж, ойрын хавьтлын иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Халдвар тархсан […]

2021-03-31

ЭЕРЭГ: Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмчид 500 мянган төгрөг олгоно

Монгол Улсын Засгийн газар “Улаан түвшин”-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Үүнд шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. […]

2021-03-31

ЗГ: Төр болон хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулна

Монгол Улсын Засгийн газар “Улаан түвшин“-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Тодорхой зохицуулалт хийх зорилгоор: Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг […]

2021-03-31

ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын 03-18-ны хооронд үйл ажиллагаа нь хязгаарлагдах салбар

Монгол Улсын Засгийн газар “Улаан түвшин”-д буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. 04 дүгээр сарын 03-18-ны хооронд:  Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын […]