2021-05-10

ТАНИЛЦ: Өнөөдрөөс авто техникийн зах, төрөлжсөн барааны төвүүд ажиллана

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 106 зах, худалдааны төвийн удирдлагатай цахимаар хуралдаж хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төв, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвүүдийг үе шаттайгаар нээгээд байна. Тэгвэл, өнөөдрөөс /2021-05-10/ төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төвүүд ажиллаж эхэллээ.

2021-05-10

Улаанбаатар хотыг ЦАХИМЖУУЛАХ ажлыг эрчимжүүлнэ гэв

Нийслэлээс 2018 онд төрийн үйлчилгээний “Цахим шилжилт“ төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлэн, 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг зохион байгуулсан билээ. Тус системд тулгуурлан Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/ системийг нэвтрүүлж 21 аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон […]

2021-05-10

Архангайн ОБГ “Цэргийн гавъяаны одон” хүртлээ

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийн Онцгой байдлын газар нь 21 аймгаас анх удаа “Цэргийн гавъяаны одон” хүртжээ.  Архангай аймгийн Онцгой байдлын газар нь Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тусдаа өөр үүрэгтэй байсан 50 жилийн түүхтэй Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Иргэний хамгаалалтын газрын харьяанд төвийн бүсийн 7 […]

2021-05-10

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 639 халдвар илэрч, найман хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 639 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. /2021-05-10/ Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 45 459 боллоо. Шинээр бүртгэгдсэн 639 тохиолдлын 630 нь /нийт 44 771/ дотоодын халдвар, 9 нь эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан /нийт 133/ тохиолдол бүртгэгджээ. ~Сүүлийн 24 цагт 639 халдвар илэрч, найман хүн нас барлаа~ 639 […]

2021-05-10

СЭРЭМЖИЛ: Усны ослоос хоёр иргэнийг авран хамгаалав

Налайх дүүргийн 6 дугаар хороо “Өнөр” амралтын газрын урд голд Ланд-100 маркийн автомашин усанд живсэн, дотор нь хоёр иргэн гацаж усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа. Ослын газар очиход 37 настай иргэн Г, 3 настай […]

2021-05-10

Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 104 зөрчил илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 104 зөрчил илэрчээ. Тодруулбал, нийслэлд 66, орон нутагт 38 зөрчил бүртгэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас хотод долоон хүн гэмтэж, […]

2021-05-10

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ уурхайчдад танилцууллаа. Үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн […]

2021-05-10

Засгийн газар төрийн 516 үйлчилгээг “E-Mongolia” системд нэгтгэв

Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхэллээ. Төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энэ төвд нэгтгэн ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд […]

2021-05-10

Өнөөдөр 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжид өөрчлөлт орлоо. Тодруулбал, “Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж, түгжрэл саатал үүсгэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах” хэмээн өөрчиллөө. Өөрөөр хэлбэл, Даваа гарагт 1, 6-гаар Мягмар гарагт 2, 7-гоор Лхагва гарагт 3, 8-аар Пүрэв гарагт 4, 9-өөр Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай […]

2021-05-10

Улсын эмнэлгүүдэд эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг дархлаажуулна

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ), Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд дархлаажуулалтын түр […]