2020-05-15

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буурсан дүнтэй байна

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.2 хувь, өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар хувиар өссөн байна. Инфляцын түвшин 2020 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд 4.7 хувь гарсны 2.1 нэгж буюу 49.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс, 0.9 нэгж […]

2020-05-15

Улсын хэмжээнд дөрвөн сарын байдлаар 10130 гэмт хэрэг бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2020 оны эхний дөрвөн сард 10130 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2802 хэргээр буюу 21.7 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 383 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 103 хэргээр буюу 21.2 хувиар тус тус буурсан. ~Улсын хэмжээнд дөрвөн сарын байдлаар 10130 гэмт хэрэг бүртгэгджээ~ Гэр бүлийн хүчирхийллийн улмаас […]

2020-05-15

Өнөөдөр Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

1993 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарган хамгийн анхны Олон улсын Гэр бүлийн өдрийг 1994 оны 5 дугаар сарын 15-нд тэмдэглэж эхэлсэн. Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн […]

2020-05-15

Өнөөдөр дараах байршилд ХАЛУУН УС хязгаарлана

Өнөөдрөөс нийслэлийн зарим байршилд халаалт хааж, халуун ус хязгаарлан шугам сүлжээний засварын ажлыг эхлүүлнэ. Тодруулбал, 2020-2021 оны халаалтын улиралд дулаан хангамжийг хэвийн найдвартай хангах зорилгоор “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зайлшгүй хийгдэх техникийн шийдэл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэх тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хэрэглэгчдийн халаалт, халуун усыг өнөөдрөөс хязгаарлан зураг төслийн дагуу ажиллахаар болжээ. […]

2020-05-15

Монгол улс дэвшилтэт технологи бүхий “цахилгаан цэнэгт хуримтлуур”-тай болно

Манай улс дэлхийд томоохонд тооцогдох эрчим хүчний өөрийн эх үүсвэрийн хуримтлууртай болно. Тодруулбал, 125МВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий том хэмжээний цахилгаан цэнэгт хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж ашиглалтад оруулах юм. Энэ талаар Монгол Улсын Засгийн газар АХБ-ны хооронд байгуулж буй гэрээнд өчигдөр АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг […]

2020-05-15

Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгуудын замыг хаалаа

Нийт нутгаар өнөөдрөөс эхлэн гурав хоногийн туршид эрс хүйтэрч, орон нутагт хүчтэй шороон болон цасан шуурга шуурна гэдгийг ОБЕГ болон УЦОШГ анхааруулж буй. Тодруулбал, өнөөдөр /2020.05.15/ төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр […]

ШУУРХАЙ: Дахин 37 хүнд “COVID-19” илэрч, батлагдсан тохиолдол 98 боллоо

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дахин мэдээлэл хийж шинжилгээний хариуг танилцуулж байна. /2020.05.14. 16:46 цаг/ https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2905826272838080/ Тэрбээр “Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу эерэг гарлаа. Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илэрсэн гээд оюутнуудын бүх шинжилгээг хийхэд нийт 55 халдвартай тохиолдол илэрлээ. Ингээд Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан […]

2020-05-14

СЭРЭМЖИЛ: Төв, Хэнтийн нутагт цасаар шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно

ОБЕГ, Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Маргаашаас төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Зарим нутгаар байгаль, цаг агаарын гаралтай гамшигт болон аюултай […]

2020-05-14

Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл гарснаар ТҮЙМЭР эрс буурчээ

Нийслэлийн ногоон бүсэд 32 байгаль хамгаалагч, 32 морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Мөн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн албад хамтран нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд хөдөлгөөнт эргүүл ажиллуулж ой хээрийн болон өнжмөл өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа юм. Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээр өнгөрсөн сарын мөн энэ үетэй […]

2020-05-14

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан жирэмсэн эх амаржиж, охинтой боллоо

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д тусгаарлалтад байгаа 25 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, охинтой болжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд Сингапураас БНСУ-аар дамжин чартер нислэгээр Монголд ирсэн аж. Шуурхай штабын зүгээс холбогдох таван шаардлагыг хангасан учир эх оронд нь авчирсан бөгөөд ээж, охин хоёрын биеийн байдал хэвийн байна. ~ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан жирэмсэн эх амаржиж, охинтой боллоо~ […]