2020-05-12

Чойжин ламын сүм музейн гудамжийг АВТО МАШИНГҮЙ болгов

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музей түүхийн дурсгалт цогцолборыг хамгаалах талаар нэгэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал, Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг авто машингүй гудамж болгох асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар дэмжсэн байна. Нийслэлийн ИТХ-аас тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан юм. Улмаар ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг […]

2020-05-12

Галт тэргийг холоос харахад удаан явж байгаа юм шиг, амжаад гарчихна гэж эндүүрдэг…

“Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино” гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан байдаг. Гэвч төмөр замын гарам дээр гарч байгаа нийт осол, зөрчлийн 98 хувь нь жолооч нар анхааруулах улаан гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс […]

2020-05-12

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллах үеэрээ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын удирдлагын зүгээс алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж ирснийг онцлон дурьдаад “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 35 […]

2020-05-12

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2020.05.12) хуралдаан 10 цаг 44 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав. Ажлын хэсэг болон дэд […]

2020-05-12

Сайд Д.Цогтбаатар ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицаг өнөөдөр /2020-05-12/ хүлээн авч уулзав. Д.Цогтбаатар юуны өмнө COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд ДЭМБ-аас тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын зүгээс COVID-19-ийн улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор тусгаарлах хугацааг богиносгох, хөдөлгөөнт […]

2020-05-12

ЭЕРЭГ: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батболдод “МОНГОЛ ГЭР” олгов

Цагдаагийн ерөнхий газрын НХЖХОНАБХА-ны Эргүүл хамгаалалтын газраас халдварын голомтод харуул, хамгаалтын үүрэг гүйцэтгэж байгаа зарим алба хаагчийн ар гэр, амьдралтай танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсон, нийгмийн асуудлыг шийдвэрлэн, дэмжлэг үзүүлсэн юм. “Ивээлэн” сувиллын тусгаарлах бүсэд 24 хоногийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн тус газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн эргүүл, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батболдод эрхэлсэн ажилдаа […]

2020-05-12

Автобусны цэвэрлэгээ, ариутгалыг ӨДӨР БҮР хийж байна

Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусуудад өглөөний эх авалт, оройн буултаар цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн 930 гаруй автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорьж ажиллаж […]

2020-05-12

Турк, Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу маргааш буюу 2020 оны тавдугаар сарын 13-нд Туркийн Истанбул хот руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнээ татан авахаар боллоо. Мөн ОХУ-ын Улаан-Үд хотоос тавдугаар сарын 14-нд 202 иргэнийг, 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг татан авах юм. Харин тавдугаар сарын 18-нд Энэтхэг улс руу тусгай үүргийг онгоц […]

2020-05-12

“COVID-19” халдвараас сэргийлэх ажлын хүрээнд багш нар эргүүлд гарч байна

“COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх эргүүлийн үйл ажиллагааг өнөөдөр Арвайхээр сумын 5-р сургуулийн багш нар Аюуш баатрын талбайд үүрэг гүйцэтгэв. Долоо хоног бүрийн Баасан гарагт албан хаагчид нийтийн эзэмшлийн гудамж, талбайд эргүүлээр ажиллаж маск зүүгээгүй насанд хүрсэн иргэд, хүүхдүүдэд шаардлага тавьж, маск зүүлгэх, гудамж талбайд тоглож байгаа хүүхдүүдийг тараах, шаардлагатай тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчтай холбоо […]

2020-05-12

ОХУ: ЭЕШ зургаадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдана

ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Дмитрий Глушко элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах тов хэвээр байгаа талаар мэдэгдсэн байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтын товд өөрчлөлт орох магадлалтай юм байна. Оросын Гэгээрлийн яам нь тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхан байдлыг хянах албатай […]