2021-05-06

Маргаашнаас эхлэн 65-аас дээш насны иргэдэд “Спутник-V” вакцин хийнэ

Өндөр настан буюу 65-аас дээш насны иргэдэд “Спутник-V” вакциныг өнөөдрөөс эхлэн хийнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн хэдий ч ЭМЯ-ны 11 цагийн /2021-05-06/ өдрийн мэдээллээр маргаашнаас /2021-05-07/ эхлэн хийнэ гэдгийг тодотгон хэллээ. Тэгвэл тус 20 мянган тунг эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20800 […]

2021-05-06

Н.Уртнасан: Цэнгэг усыг 2030 он гэхэд Уул, уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа. УИХ 2012 онд Усны тухай хуулийг шинэчлэн баталж, усны нөөцийг стратегийн үнэт баялаг болохыг тодорхойлон усыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр боломжит нөөцийн хэмжээнд зөвшөөрлийн механизмаар дамжуулан үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг тогтоосон. Мөн Монгол орны […]

2021-05-06

Бямба гарагаас иргэд 07:00-00:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хөл хориог сулруулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Улмаар энэ хугацаанд иргэд 07:00-00:00 хооронд хөдөлгөөнд оролцох бөгөөд хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин үйлчилэх аж. Автомашин улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих аж.

2021-05-06

Энхтайваны гүүрний засварын ажил энэ сарын 8-нд дуусна

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын ажлын явцтай танилцлаа. Явган хүний замыг резинэн хавтангаар бүрж эхэлсэн ч цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор түр зогсоожээ. Гэсэн хэдий ч замыг төлөвлөсөн хугацаандаа буюу тавдугаар сарын 8-нд нээнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Хотын дарга засварын ажлыг хийхдээ чанар, стандарт, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болголоо. Улаанбаатар хотын […]

2021-05-06

Орон нутагт зорчих хөдөлгөөнийг 5 сарын 22-ныг хүртэл нээхгүй

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг тавдугаар сарын 22-ны хүртэл нээхгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт тавдугаар сарын 5-наас эхлэн вакциныхаа хоёр тунд хамрагдан 14 хоног болсон иргэд вакциныхаа гэрчилгээг үзүүлэн орон нутагт зорчих талаар саналыг гарган хэлэлцэж байсан. ~Орон нутагт зорчих хөдөлгөөнийг 5 сарын 22-ныг хүртэл нээхгүй~ Гэвч орон нутагт дархлаажуулалт эхэлсэн […]

2021-05-06

Энэ ням гарагт Монголын үндэсний бичиг үсгийн баяр болно

Ерөнхийлөгчийн 2003 оны 105-р зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон зарласан билээ. Энэ өдөр үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион […]

2021-05-06

Хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг СУНГАВ

Монгол Улсын Засгийн газар /2021.05.05/ өдөр хуралдаж, Автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна. Цагааннуур, Боршоо боомт хуваарийн […]

2021-05-06

С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой бичгийг хүлээн авлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны /2021-5-05/-ны өдрийн шуурхай хуралдаанаас үүрэг болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийн баримт бичгийг нягтлан шалгалаа. Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын […]

2021-05-06

Ханой-Улаанбаатар нислэгээр 77 иргэн эх орондоо ирлээ

Ханой-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Австрали, АНУ, Перу, Франц, Канад, Португаль улсаас нийт 77 иргэн эх орондоо ирсэн. Иргэдийг “Туушин”, “Кемпински” зочид буудалд тусгаарласан бөгөөд бүрэн дархлаажуулалтад хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдана.

2021-05-06

Барааны зах, Спорт заалууд зэрэг 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлана

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед дараах 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ.  Тавдугаар сарын 8-наас хязгаарлаж байгаа салбарууд: Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт, Бүх […]