2020-04-21

Төрийн болон төрийн бус Их, дээд сургуулийн элсэлтийн БОСГО оноог тогтоов

Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл гарч, Засгийн газрын 139 дүгээр тогтоол батлагдаж, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаалыг батлав. Тушаалаар […]

2020-04-21

Монгол улсад “КОВИД-19”-ийн 34 дэх тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-ны мэдэгдэж буйгаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан нэг тохиолдол шинээр бүртгэгджээ. Уг тохиолдол нь Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн Монгол Улсын иргэн юм байна. Тус иргэн нь гэр бүлээрээ ирсэн тээврийн жолооч бөгөөд хилээр орж ирээд тусгаарлалтад байсан, эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тусгаарласан талаар ЭМЯ мэдээллээ. Мөн хамт явж байсан […]

2020-04-21

Сургалтын төвүүдийг нээх асуудлыг холбогдох яамдуудтай ярилцаж байна гэв

Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны баазууд, буудал, саун, фитнесс клубуудын үйл ажиллагааг нээсэн. Үүнтэй холбоотойгоор сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх талаар иргэдээс олон санал хүсэлт ирсэн. Харин хотын Захирагч мэдээлэл хийх үеэрээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар бүх сургалтын төвийн үйл ажиллагааг ирэх 9 дүгээр сарын 1 хүртэл […]

2020-04-21

Нийслэлийн ЭХЭМНТ-ийн эхний 100 ор энэ сарын сүүлчээр ашиглалтад орно

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвaийн үйл ажиллагааг ойрын хугацаанд ашиглалтад оруулна. Ингэхдээ энэ сарын сүүлчээр эхний 100 орыг бэлэн болгож, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг нь хангаж байна. Түүнчлэн Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ шаардлагата түргэн тусламжийн хоёр автомашины асуудлыг шийдвэрлэжээ. Мөн Эрүүл мэндийн […]

2020-04-21

ЭМЯ: Интермед эмнэлэгт шинжилгээ өгсөн иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ

Өнөөдөр /2020-04–21/ 05.00 цагт Интермед эмнэлгээс 69 настай иргэн амьсгал бачуурч, халуурсан оноштой ХӨСҮТ-д хандсан. ~Интермед эмнэлэгт шинжилгээ өгсөн иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ~ Тухайн иргэнд Интермед эмнэлэг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг хариу гарсан. Одоо PCR шинжилгээ хийгдэж байгааг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэлсэн. Тэгвэл PCR шинжилгээний хариу дөнгөж сая гарлаа. Хариу СӨРӨГ буюу коронавирус […]

2020-04-21

Хүүгийн урласан загварын “ЦАМЦ”, аавын гангараа

Урлагт өөрийн орон зайг дархалж, “On’n off” продакшныг үүсгэн байгуулж, шинэ залуу уран бүтээлчдийг хөхүүлэн дэмжиж буй эрхэм бол УГЗ, С.Ононбат. Тэрээр хөгжим тэр дундаа гитар хөгжимтэй холбогдсоноор урлагт уруу татагдсан гэдэг. Дунд сургуулийн хамтлагаас авахуулаад “БитСоно”, “Мөнгөн харандаа” хамтлагт гитар тоглож байсан билээ. Үүнийхээ дараагаа Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд тайз засагчаар ажлын гараагаа […]

2020-04-21

БЗД-ийн 7.950 м.кв талбайн замыг хусч, тэгшлээд байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГ-аас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв ОНӨААТҮГазар нь дүүргийн 2, 24 дүгээр хорооны гэр хороолол дундах зам […]

2020-04-21

Малчин, иргэд, тээвэрчдийн анхааралд!

Өнөө шөнө, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, говь тал хээрийн нутгаар хүйтэн салхитай байхыг онцгойлон анхааруулж байна!!! 2020 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар: 21-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. […]

2020-04-21

УОК-ын шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлнэ

Дөрөвдүгээр сарын 21-нд болох үйл явдлын тойм: 10.00 цагт ОБЕГ-т “Дэлхийн Зөн Монгол” байгууллагаас халдвар, хамгааллын иж бүрдлийг ариутгалын төхөөрөмжийн хамт хандивлана. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ. 11.00 цагт АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 12.00 цагт ОБЕГ-т Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар […]

2020-04-20

“Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлагдав

Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор […]