2019-12-11

ЖЕНЕВ: “Улаан загалмай”, “Улаан хавирган сар” хөдөлгөөний 33-р бага хурал болж байна

ulaan-zagalmai
ЖЕНЕВ: "Улаан загалмай", "Улаан хавирган сар" хөдөлгөөний 33-р бага хурал болж байна

Швейцарь улсын Женев хотноо энэ сарын 9-12 өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний 33 дугаар Бага хуралд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн Бага хурал Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Женевийн конвенцийн 70 жил, Монголын улаан загалмайн нийгэмлэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн түүхэн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

~”Улаан загалмай”, “Улаан хавирган сар” хөдөлгөөний 33-р бага хурал болж байна~

Хурлаар олон улсын хүмүүнлэгийн салбарт тулгамдаад байгаа сорилтуудыг даван туулахад олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд итгэлцлийг нэмэгдүүлэн, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, технологийн хурдацтай хөгжлөөс үүдэлтэй эмзэг байдалд дасан зохицох нь сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.

Хурлын үеэр Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний Байнгын комиссын 5 гишүүнийг сонгох бөгөөд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийг үндэсний түвшинд хангах замын зураглал, хувь хүний мэдээллийг хамгаалж, нууцлах эрхийг хүндэтгэх замаар гэр бүлийн холбоо хамаарлыг тогтоох зэрэг асуудлаар 7 тогтоолын төсөл батална.