Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
“Говийн чоно-2020” олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.
~Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцэв~
Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, АНУ-ын Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Луу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар олон улсын сургалт, дадлага сургуулийн онцлог болоод Монгол, Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцэв.