БОАЖЯ-наас иргэдийг гэр байшингаа дулаалах, дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдэх, ариун цэврийн байгууламжаа сайжруулахад зориулж жилийн 9 хувийн хүүтэй Ногоон зээлийг ХААН, ХАС, Төрийн банкаар олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн билээ.
ОББҮХ-ноос хийсэн амьдрах орчны судалгаагаар гэр хорооллын 220 мянган өрхийн 20 хүрэхгүй хувь нь стандартын зуух хэрэглэж байгаа тооцоо гарсан. Тиймээс БОАЖЯ, ОББҮХ-ноос зуухаа сайжруулж, стандарын зуух хэрэглэх хүсэлтэй байгаа иргэдэд ногоон зээлд хамруулах боломжийг нээж, сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломжийг бүрдүүллээ.
~Сайжруулсан зуухыг “НОГООН ЗЭЭЛ”-ээр авах боломжтой~
Ногоон зээлийг олгож буй
- Хаан банк,
 - Хас банк,
 - Төрийн банкаар дамжуулан энэхүү зээлд хамрагдах бөгөөд доорх шаардлагад нийцсэн зуухыг ногоон зээлд хамруулах юм.
 
Өнгөрсөн хугацаанд халаалтаа цахилгаанаар шийдсэн болон гэр, байшингийн дулаалгын зориулалтаар 78 гаруй иргэн 3 банкнаас нийт 270 орчим сая төгрөгийн ногоон зээл авсан байна.
САЙЖРУУЛСАН ЗУУХАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Шахмал тvлшний бvтэц, шинж чанарт тохирсон сайжруулсан зуух байх
 - Утааны хийн бохирдуулагч үзүүлэлт болон стандартын шаардлагад нийцүүлсэн талаарх үйлдвэрлэгчийн тодорхойлолт, мэргэжлийн дүгнэлт лабораторийн туршилтын үр дүнг гаргасан байх
 - MNS5216:2016 стандартын шалгуур үзүүлэлт хангасан байх
 - Зуухны туршилт, судалгааны төвд туршигдаж баталгаажсан дүгнэлт гаргуулсан байх
 - Зуухны загварыг сайжруулсан цэвэрхэн, өнгө үзэмж сайтай байх
 - Түлшинд хэмнэлттэй, дулаанаа удаан барьдаг, хэрэглэхэд хялбар байх
 - Ялгарлын үзүүлэлтийг сайжруулах зорилгоор зуухны загвар, хийц, технологид сайжруулалт, өөрчлөлт хийсэн байх
 
