2020-05-12

ОХУ: ЭЕШ зургаадугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдана

ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Дмитрий Глушко элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах тов хэвээр байгаа талаар мэдэгдсэн байна. Гэхдээ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалтын товд өөрчлөлт орох магадлалтай юм байна. Оросын Гэгээрлийн яам нь тус улсын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийн сайн сайхан байдлыг хянах албатай […]

2020-05-04

Удирдагч Ким Жон Ун олны өмнө ил гарч, цуурхалд цэг тавилаа

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 20 гаруй хоногийн турш олон нийтийн өмнө харагдаагүй. Үүнээс ч үүдэн түүний бие тун тааруу байгаа гэсэн цуурхал дэлхийн хэвлэлүүдээр цацагдаад байсан юм. Тэгвэл Удирдагч Ким Жон Ун шинээр баригдсан бордооны үйлдвэрт зочилж байгааг харуулсан хэд хэдэн зургийг Умард Солонгосын сонин нийтэлсэн байна. Энэ шинэ үйлдвэр нь Сунчон хотод […]

Хойд Солонгосын удирдагч амьд

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 20 хоногийн дараа анх удаа олны өмнө гарч ирсэн талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээллээ. “БНАСАУ-ын удирдагч бордооны үйлдвэрийг нээх ёслолын туузыг хайчиллаа” гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. Түүнийг баасан гарагт ирэхэд үйлдвэрт байсан бүх хүн “ура” хэмээн хашхирсан байна. Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын 12-ноос хойш олны өмнө харагдаагүйтэй холбогдуулан […]

​Global Times: Хятад улс цар тахлыг амжилттай давсан тухай мэдэгдэл гаргана

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны 17 дугаар хурал дөрөвдүгээр сарын 26-29 өдрүүдэд болж өнгөрлөө. Уг хурлаар цар тахлын улмаас хойшлогдоод байсан Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн 13 дугаар их хурлыг ирэх тавдугаар сарын 22-нд эхлүүлэх шийдвэр гаргасан талаар тус улсын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг мэдээлсэн юм. БНХАУ-ын […]

​Аргентин: Есдүгээр сарын 1-н хүртэл бүх олон улсын зорчигч тээврийн нислэгийг хориглолоо

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес мягмар гаригт коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын зорчигч тээврийн нислэгийг ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хязгаарлах шийдвэр танилцууллаа. Ерөнхийлөгчийн Засаг захиргаа энэхүү шийдвэрийн дагуу Аргентин улсад ирж, очих бүх олон улсын зорчигч тээврийн нислэгийн тийз борлуулалтыг зогсоож, дүрэм журмыг зөрчсөн этгээдэд хариуцлага, торгууль ногдуулах талаар мэдэгдсэн юм. Харин Засгийн газрын мэдэгдэлд […]

2020-04-28

Европын холбоо эдийн засгаа сэргээх багц ХӨТӨЛБӨР хэрэгжүүлнэ

Европын холбооны гишүүн 27 орны эрх баригчид цар тахлын үед эдийн засгаа дэмжих үүднээс 540 тэрбум еврогийн багц хөтөлбөр баталж, 1,5 их наяд еврогийн хөрөнгөтэй сан байгуулахаар тохиролцсон байна. Европын холбооны бүх улс орныг дэмжих уг хөтөлбөрийг ирэх 6-р сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэх юм байна. Гэхдээ урт хугацаанд хэрэгжих энэхүү багц хөтөлбөрийг аль аль улсад […]

​БНСУ: Өмнөх алдаанаасаа суралцах замаар цар тахалтай тэмцэх дайнд ялж явна

Өмнөд Солонгосын ард түмэн коронавирусийн дэгдэлтийн оргил үеийг даван туулсан дэлхийн цөөн хэдхэн улсын нэг болоод байгаа билээ. Тус улсад өнгөрөгч хоёрдугаар сарын сүүл үеэс “COVID-19”-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж ердөө нэг долоо хоногийн хугацаанд нийт халдварын тохиолдол 5000-д хүрсэн нь тухайн үедээ БНХАУ-ын араас хоёрт орох үзүүлэлт болж байв. Харин дөрөвдүгээр сарын турш Өмнөд Солонгост өдөрт шинээр нэмж халдвар бүртгэгдэх […]

2020-04-24

ФРАНЦ: Гэртээ компьютер эсхүл интернетгүй хүүхдүүд ХИЧЭЭЛДЭЭ явна

Коронавируст цар тахлын улмаас Европ тивийн ихэнх орны сурагчид зайнаас суралцаад хэдэн долоо хоног болж байна. Гэвч хүүхэд бүрт гэртээ компьютер эсхүл интернет ашиглах боломж байхгүй. Зайны сургалт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байгааг Европын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч зарим улс орнууд танхимын сургалтыг яаран сэргээх нь аюултай гэж […]

Цар тахлын улмаас Италийн мафийн боссууд шоронгоос суллагдаж эхэлжээ

Covid-19 өвчин шоронд тархах аюултай байгаа тул Италийн шоронгуудаас мафийн өндөр настай боссууд суллагдаж эхэлжээ. Саяхан Милан хотын шүүх Коза Ностра бүлгийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг, 78 настай Франческо Бонураг суллаж, гэрийн хорионд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Тэрээр 23 жилийн хоригдох ял эдэлж байжээ. Түүнээс өмнө Ндрангета бүлгийн боссууд болох 65 настай Винчензино Ианаццо, 72 […]

2020-04-22

Дэлхийд тэргүүлэгч “Netflix”-ийн хэрэглэгчид 15.8 саяд хүрлээ

Видео стриминг үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч “Netflix” компанийн төлбөртэй үйлчилгээг ашигладаг хүмүүсийн тоо энэ оны эхний улиралд 15.8 саяар нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн үед шинээр бүртгүүлсэн гишүүний тоо 9.6 саяд хүрч байсан аж. Ийм үзүүлэлттэй байгаа нь шинжээчдийн таамгаас хоёр дахин илүү байгааг компани онцолжээ. Энэ оны эхний улиралд шинэ хэрэглэгчийн тоо 7 сая орчимд хүрнэ […]