2021-03-16

Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайж байна

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Алба хаагчид 579 хүнийг эсэн мэнд олсон бол Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. […]

2021-03-16

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 3. Ангараг гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Дашнямтай өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Огторгуй ~Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн~ Өдрийн […]

2021-03-16

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно. 2021 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим […]

2021-03-15

Баянхошуу “бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ. Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд материалыг энэ сарын 11-21-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах юм. Тодруулбал, I шат онлайн форм, II шат ярилцлага байна. Хөтөлбөрийн гол зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, […]

2021-03-15

Эмч, ажилчдын илүү цагийн “ХӨЛС”-ийг яаралтай олгохыг үүрэгдэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан /2021-03-13/Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгав. ХӨСҮТ-ийн ажлын зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад хэрхэн ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул танилцуулав. ~Эмч, ажилчдын илүү цагийн “ХӨЛС”-ийг яаралтай олгохыг […]

2021-03-15

Иргэд байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй

 Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.  Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараас иргэдийн түгээмэл асууж байгаа асуултад дараах хариултыг өгсөн байна.  -Хот хооронд зорчиж болох уу? -Улаанбаатар хотод орон нутгаас ирсэн […]

2021-03-15

Энэ сарын 17-нд хууль, эрх зүйн зөвлөгөөг ТӨЛБӨРГҮЙ авах боломжтой

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. ~Энэ сарын 17-нд хууль, эрх зүйн зөвлөгөөг ТӨЛБӨРГҮЙ авах боломжтой~ Энэ сарын өдөрлөг 2021 оны гуравдугаар […]

2021-03-15

Шадар сайд С.Амарсайхан Төв аймагт ажиллав

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан энэ сарын 04-ний өдөр Төв аймагт ажиллаж, цар тахлын үeд аймаг орон нутгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгав. Төв аймагт 4.8 сая толгой мал өвөлжиж байгаагаас 370.000 толгой мал бусад аймгаас отроор өвөлжиж байна. Урьдчилсан тооцоогоор 1.7 сая төл авах бөгөөд шаардлагатай өвс тэжээлийг малчдад хүргэжээ. […]

2021-03-15

Хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:00-06:00 цагийн хооронд хязгаарлав

Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм. Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаснаа танилцууллаа. Тэрбээр “Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах, […]

2021-03-15

Өнөөдрөөс өндөр настнуудыг вакцинжуулна

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-наас эхлэн өндөр настнуудыг вакцинжуулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 99228 хүнийг вакцинд хамруулаад байна. Дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. ~Өнөөдрөөс өндөр настнуудыг вакцинжуулна~ Гуравдугаар сарын […]