2021-04-01

Х.Баттулга Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021-04-01/  Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, “Батлан хамгаалахын сайдтай гуравдугаар сарын 1-ний өдөр уулзаад сүүлийн үед гарч буй асуудлаар, мөн вакцины талаар […]

2021-04-01

Г.Занданшатар: ХЭҮК-ийн шинэ гишүүд хүний эрхийн зөрчлийг арилгах дорвитой ажил хийсэнгүй

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан болон гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өнгөрсөн онд Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг шинэчлэн баталж, хуулийн шинэчлэлийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар анх удаа сонгогдсон гишүүд хүний эрхийн илтгэлээ ийн өргөн барьж […]

Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах санал орууллаа

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буй. Гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим […]

Элчин сайдуудад вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллалаа. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй […]

Хатуу хөл хорио тогтоовол, өрх бүрд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхийг санал болгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр /2021-03-31/ албан бичгээр хүргүүллээ. Түүнчлэн хатуу хөл хорио тогтоохоос өөр гарц байхгүй гэж Засгийн газар үзсэн тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газарт тавьсан өрх бүрд нэг сая […]

Нарийн мэргэжлийн эмч нарыг Франц улсад сургах хөтөлбөр хэрэгжүүлнэ

   Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /2021-03-30/ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Марлоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр дараах асуудлаар харилцан санал солилцлоо. -2015 онд Монгол Франц хоёр улс боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж Засгийн газар дундын тэтгэлгээр жил бүр 10 оюутныг магистр, докторын хөтөлбөрт […]

Улс орнуудын боловсролын сайд нар ЦАХИМ орчинд зөвлөлдөв

“Дэлхийн боловсролын эвсэл” байгуулагдаад нэг жил болж байна. Энэ эвсэлд багтдаг улс орнуудын боловсролын сайд нарын дээд хэмжээний уулзалт цахим орчинд боллоо. Энэ удаагийн уулзалт “Ковид-19 цар тахлын үед боловсролын салбарыг сэргээх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд болов. Сайд нар “Сургуулийн үйл ажиллагааг дахин эхлүүлэх нь”, “Сургалтын хоцрогдол”, “Цахим шилжилт ба боловролын ирээдүй” гэсэн […]

2021-03-31

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг БСШУСБХ-ны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2021.03.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг нэр […]

Хөл хорио тогтоох эсэхийг өнөөдөр эцэслэн шийднэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын голомтот бүсэд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай, Агаарын […]

2021-03-29

Төрийн албаны шинэтгэлийг бэхжүүлэх талаар Төрийн нарийн бичгийн дарга нартай санал солилцов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзахдаа өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай зөвлөгөөнийг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан байна. Төрийн байгууллагууд “Алсын хараа 2050” хөтөлбөрийн зорилтуудад хүрэхэд ямар зам туулах, ямар үүрэгтэй оролцох, ямар үр дүнд хүрэх, ирэх жилүүдэд ямар өөрчлөлт гаргах, шинэчлэлийн үр нөлөөг […]