2021-03-22

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барив

УИХ-ын дарга Г.Занданшатарт Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүдийг (2021.03.19) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар 7 бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ. […]

2021-03-19

Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийг дээдлэх чиглэлээр ХЭҮК-той нягт хамтарна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүний эрх, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар ярилцав. Хүний эрхийг хамгаалах, ялангуяа хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах явцад эрүүдэн шүүдэг, хүчээр хэрэг хүлээлгэдэг байж таарахгүйг Ерөнхий сайд онцлов. Хүний эрх, эрх чөлөө, шударга […]

2021-03-19

УИХ-ын чуулган. Дархлаажуулалтын явцын талаар Шадар сайд мэдээллээ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо. Дэлхий дахинаа коронавирусийн халдварын эсрэг вакциныг гарган авах 265 эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж, албан ёсоор бүртгэгдсэн 13 вакцин хэрэглээнд нэвтэрч үүнээс 9 вакциныг яаралтай горимоор ашиглах зөвшөөрлийг ДЭМБ-ээс олгож, бусад вакциныг бүртгэн […]

Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгой” төсөл Монгол Улсад үр өгөөжтэй байх ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой өнөөдөр /2021-03-18/ цахим уулзалт хийлээ. Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 оны нэгдүгээр […]

2021-03-18

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад Ж.Мөнхбат томилогдов

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг […]

2021-03-18

ГХЯ. Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог хүлээн авлаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Дэд сайд Б.Мөнхжин, Элчин зөвлөх Хаяаши Шиничиро Япон Улсын Гадаад хэргийн яаманд 30 гаруй жил ажиллаж, Монгол, Японы харилцааг хөгжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажилласныг цохон тэмдэглэж талархал […]

Х.Баттулга: Монгол Улс, монгол цэрэг мөнхөд оршиг

     Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа, Энхийг сахиулагчид аа, Үе үеийн […]

PCR шинжилгээний болон түргэвчилсэн оношлуур авах хөрөнгийг нөөц сангаас гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд: – PCR шинжилгээний болон хурдавчилсан оношлуур, дагалдах хэрэгсэл худалдан авах, дархлаажуулалтын үед илүү цагаар ажилласан эмч, ажилчдын нэмэгдэл хөлс зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. – Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банкны салбарынхантай уулзсан. […]

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” тохиож байна

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 100 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр /2021-03-18/тохиож байгаа билээ. Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-нд Хиагт хотыг Хятадын гамин цэргээс чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол […]

2021-03-18

Г.Занданшатар: Цаашид зээл, тусламж гэхээсээ илүү хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа түлхүү хөгжүүлэх ёстой

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Япон Улсын Засгийн газраас 1977-2019 онуудад нийт 332.4 тэрбум иен буюу […]