АМТАТ ЖОР: Үхрийн гүзээний салат

guzeenii-salat
Үхрийн гүзээний салат хийх жор

Гүзээ нь инсулин, коллаген ихээр агуулдаг болохоор ази эмэгтэйчүүд эрт дээр үеэс энэ бүтээгдэхүүнийг эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах нэгэн жор гэж үзсээр иржээ.

Харин Монголчууд гүзээтэй шөлөөр настан буурлуудаа дайлж, тамир тэнхээг нь сэлбэдэг юм. Тэгвэл гүзээгээр хэрхэн амтат салат хийх аргаас хүргье.

Орц:

-Үхрийн гүзээ
-Ногоон огурцы эсвэл дарсан огурцы
-Лууван
-Улаан сонгино эсвэл ногоон сонгино
-Гүнжидийн тос
-Гүнжидийн үр
-Соя соус
-Нунтаг хар Перц

Хийх арга:

Үхрийн гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчид 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод, хөргөөд, нарийн савхан хэлбэртэй хэрчинэ.

Огурцы, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод соя соус, перц, гүнжидийн тосоор (маш бага ордог) амталж сайтар хутгаад гүнжидийн үр цацна.

Хүсвэл хар перцний оронд гучугару (хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг) хийж болно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу