Ширээний теннис дэх Хятадын ноёрхол үргэлжилсээр

1434
shireenii-tennis
Ширээний теннис дэх Хятадын ноёрхол үргэлжилсээр

Ширээний теннисний дэлхийн аваргын тэмцээн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотноо болж өндөрлөлөө. Тэмцээнд БНХАУ-ын шигшээ баг бүх төрөлд түрүүлсэн байна.

Токиогийн олимпын өмнөх хамгийн том сорилго болох энэхүү тэмцээнд Хятадын шигшээ баг хамгийн шилдэг нь гэдгээ батлан харуулсан  юм. Багийн төрөлд Хятадын шигшээтэй нэгдүгээр байрын төлөө тоглож нэг ч ялагдалгүй ялалт байгуулсан байна.

Хятадын ширээний теннисний багийн ахлагч Лю Гүөлян “Энэ удаа бид ялсан ч энэ нь дараагийн удаа лавтай ялна гэсэн үг биш юм. Хятад, Японы тэмцээнд дараагийн удаа хэн нь сайн бэлтгэсэн нь ялах учраас хамгийн чухал юм” гэжээ.

Дэлхий нийт ширээний теннист Хятадын ноёрхол тогтоод байгааг баталсан хэрэг болсон гэж үзэж байна. Тиймээс Хятад тамирчдыг өөрийн улсын нэрийн өмнөөс тоглуулах сонирхолтой улс ч олон байгаа билээ.

Тухайлбал, өнгөрсөн Риогийн олимпд теннисний төрөлд 56 орны тамирчид өрсөлдөж байгаагийн дотор 21 Хятад гаралтай тамирчин байгаа юм. Хэрвээ үүн дээр Хятад, Хонг конг, Тайвань зэрэг улсуудын тамирчдыг нэмбэл нийт 172 тамирчнаас 57 нь хятад хүн тоглосон байна.

А.Чингэстэй

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу