Ширэнгэн ойд төөрч 17 хоносны эцэст аврагджээ

749
shirengen-oi
Ширэнгэн ойд төөрч 17 хоносны эцэст аврагджээ

Хавай дахь ширэнгэн ой руу явган аяллаар явсан йогийн багш, физик эмчилгээний эмч Amanda Eller хэмээх 35 настай энэ бүсгүй буцах замаа ололгүй төөрч орхижээ.

Тэрээр азгүй байдлаа дордуулж 6 метрийн өндөр хавцлаас хөл алдан унаж хөлөө хугалж бас үерийн усанд гутлаа урсгаж орхижээ.

Бүсгүй амьд тэсэж үлдэхийг аль чадахаараа хичээж уух усгүй хүнд нөхцөлд аль олдсоноо идэж байв. Аюултай ширэнгэн ойд унтахдаа хүртэл өөрийгөө өвс, шавраар хучиж байж. Мэдэлгүй зэрлэг гахайн үүрэнд хүртэл ороод унтчихсан үе ч гарч.

Харин энэ хооронд бүсгүйг найз залуу нь аврах ажиллагааны багийнхан, цагдаагийнхантай хамтарч уйгагүй хайсаар 17 хоногийн дараа нисдэг тэргээр олж эмнэлэгт хүргэн гэр бүлийнхэнтэй нь уулзуулсан аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу