13.1 C
Ulaanbaatar
Мягмар, 5 сар 21, 2024
Dream
Өнөөдрөөс эхлэн нийслэлд хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн эхлүүлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган мөрдүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо,0 32-ын тойргийн “Номин” худалдааны төвөөр орж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн  баримталж байгаатай танилцав. Тус...
Өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан. Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа юм. “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар...
Нийслэл хот 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс шилжсэн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг маргааш өглөөний 06:00 цагаас эхлэн буурах гэж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд массын дунд, далд, шинж тэмдэггүй байсан 102 тохиолдлыг өнөөдрийн байдлаар илрүүллээ. Нийслэл хотын эдийн засгийг идэвхжүүлж, бизнесүүдээ нээн, амьдралын хэвийн горимд шилжихээр болж байна. Хөл хорионы дэглэм буурна гэдэг иргэн,...
Нийслэлийн болон дүүргийн Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх төсөл хөтөлбөрт иргэдээс санал авах зорилгоор  цахим санал асуулгыг зохион байгуулна.  Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 171 хороонд 2021 оны 03.01-04.01-н хүртэл энэ ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна. Азийн сан, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран...
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг холбогдох албаныхан танилцуулсан юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн боловсруулалт,   улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн онцгой комиссын Орон зайн дүн шинжилгээний багийн тооцоолсон Коронавирусийн халдварын тархалтын идэвхжлийн дүн шинжилгээг тэрбээр танилцуулсан юм. Тус тооцооллоос харахад Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 11, 16, 18-р хороо, Баянзүрх дүүргийн 26, 25, 19-р хороо, Баянгол дүүргийн 2, 3, 6,...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг дүүрэг дүүргээр нь “самнах” байдлаар амжилттай зохион байгуулж байна. Энэ ажлын үр дүнд халдварын шинэ тохиолдлуудыг тандан илрүүлж, Улаанбаатар хотыг халдваргүй бүс болгохоор ажиллаж буй. Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын Орон зай дүн шинжилгээны...
“Кайт Монгол” ХХК болон Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтын сан болох ADB Ventures хамтран ''Social Innovation Week 2021'' цахим арга хэмжээг энэ сарын 23-26-ны хооронд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь хотод тулгамдаж буй нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд инновац, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг гарааны компаниудыг дэмжин ажиллах, сурталчлах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэхүү...
Улаанбаатар хотын замын удирдлагын төвөөс хотын автозамын гол уулзварууд болон  бусад хэсгийг 200 орчим камераар  хянан  ажиллаж байна.  Нийслэлийг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан байсан. Сар шинийн өдрүүдэд өдөртөө зургаа орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ нь зайлшгүй ажиллах...
Нийслэлийн Засаг даргын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Тус хуралд Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг  НИТХ-ын төлөөлөгч, тус хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва танилцуулав. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот...
- Сурталчилгаа -Khiilen

ИХ ХАНДАЛТТАЙ

ajax-loader