6.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 10, 2024
Dream
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Хан-Уул дүүргийн нийт 18 хороонд зохион байгуулагдаж байна. Тус дүүргийн 32,000 өрхийг суурин гурав, явуулын 127 багаар зохион байгуулж байгаа уг шинжилгээ авах явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шалгалаа. Хан-Уул дүүргийн наймдугаар хороон дээр очиж ажиллахад өглөө 08:50 цагаас эхэлсэн шинжилгээний  явц 50 хувьтай байлаа. Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулах...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 47 дугаар сургууль буюу Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны шинжилгээ авах байранд ажиллалаа. Энэ үеэр  хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай уулзахдаа “Кинотеатр, фитнесс, үсчин, гоо сайхан зэрэг байгууллагууд хэрхэн ажиллах талаарх журам Засгийн газрын хуралдаанаар ороод сая батлагдлаа. Дараа нь бид дүүрэг, хороо, ААН-үүд рүү гарын авлага явуулна. Мөн цахим,...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын замын удирдлагын төв дээр ажиллалаа. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хөдөлгөөн зохицуулалт хэрхэн хийж буйтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. Уг төв Улаанбаатарын хотын автозамын гол уулзварууд болон  бусад хэсгийг нийт 200 орчим камераар  хянан, шаардлагатай зохицуулалтыг хийн  ажиллаж...
Сангийн сайд тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд өнөөдөр /2021.02.16/ Барилга, хот байгуулалтын сайд, яамны удирдлагуудтай уулзаж, Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцлээ. Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажиллалаа. Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан. Харин энэ сарын 14, 15, 16-нд Сонгинохайрхан дүүргийн үлдсэн айл өрхүүдээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдрөөс хуваарийн дагуу...
Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn  албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай...
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр газар дээр очиж хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв. Шалгалтаар "ДЦС-III" ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа...
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалангийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Дараагийн дарга томилогдох хүртэл тус амаржих газарт удирдлагын шинэ менежмент хийх шаардлагатай болсон учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг томилогдон ажиллаж байгаа юм. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүднээс эмнэлгийн ажилтнуудын харилцаа,...
Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл  Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж  тушаал  гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг  ажлаас нь  чөлөөлжээ. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж  “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгалаа. Нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өнөөдөр тус дүүргийн 16 хорооны 20057 иргэнээс...
- Сурталчилгаа -Khiilen

ИХ ХАНДАЛТТАЙ

ajax-loader