Ч.Ганжавхланд таван шуудай “БООРЦОГ” иржээ

1002
"Ид шийдийн орон" төслийг санаачлагч, сайн үйлстэн Ч.Ганжавхлан

“Ид шидийн орон” төслийн санаачлагч, сайн үйлстэн Ч.Ганжавхланг уншигчид сайн мэдэх биз ээ. Тэрээр “Ид шидийн орон 2” төслөө амжилттай эхлүүлэн олон олон хүүхдүүдийн ирээдүйд хувь нэмрээ өргөж яваа залуу.

Энэхүү төсөлд мөнгө санхүү, хүүхдүүдэд хэрэгтэй тавилга, тоглоом, зэргээр хандив өргөж буй олон нийт ч цөөнгүй байгаа нь сайшаалтай.

Тэгвэл Ч.Ганжавхланд таван шуудай “боорцог” үл таних хүнээс иржээ.

Энэ талаар хэлэхдээ,

“Уйлмаар санагдчихлаа. Ямар агуу сэтгэл вэ. Ийм сайхан сэтгэлийг хуваалцахгүй бол алдас болно. Саяхан хөдөөнөөс “Та нар заавал барилгаа дуусгаарай. Гар бие оролцон туслаж чадах зүйл маань эндээс өөр алгаа хүүхдүүд минь, үрсийн минь ирээдүй гэрэлтэй байг” гэсэн бичигтэй 5 шуудай БООРЦОГ “Ид Шидийн Орон”-ны барилгын талбай дээр буужээ. Учрыг тодруулбал нэгэн настай эгч “Гэр хороололд хүүхдүүдийн төлөө барилга барьж байгаа хүмүүст хүргээд өгөөрэй гээд автобусны жолоочоос гуйсан гэнэ. Жолооч ах ч Лантуун ДОХИО фэйс хуудсаар холбогдон хаягийн авч өөрийн биеээр ирж өгсөн нь барилгын талбай дээр ажиллаж байгаа залууст олон хоног банштай цайтайгаа хамт идэх эрч хүчний бэлэг болжээ. Жолооч даанч эгчтэй холбоо барих дугаар мэдэхгүй байсан байна. Боорцог явуулсан эгч уншиж байвал таны явуулсан бэлэг олон хоног барилгачин залуусын эрч хүч урам болсон гэж байна шүү” хэмээсэн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу