“ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН” шинэ ном хандивлах ажиллагаа болно

1388
delhiin-nomiin-odor-2020
"ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН" шинэ ном хандивлах ажиллагаа болно

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Энэ хүрээнл “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Улсын Шинжлэх ухааны Академитай хамтран зохион байгуулж буй “ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН” шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагаа 2020.04.20-24-ний өдрүүдэд 10:00 цагаас Монгол Улсын Үндэсний номын сан /National library of Mongolia/ пэйж хуудсаар “Номын танилцуулга”-ыг /live/-аар шууд явуулах юм.

Уншигч, судлаач та бүхнийг МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН, МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ-ийн албан ёсны пэйж хуудсанд нэгдэж шинэ номын мэдээлэл сонсохыг урьж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу