Холливудад танигдсан МОНГОЛ БҮСГҮЙ

2809
jujigchin-Ganchimeg-Waiting for the Barbarians-10
Холливудад танигдсан МОНГОЛ БҮСГҮЙ

Монгол бүсгүй Дэлхийн кино урлагт хүч сорьж байна. Жүжигчин бүсгүйг Б.Ганчимэг гэдэг бөгөөд энэ сарын зургаанд Венецийн кино наадамд зориулсан хэвлэлийн хуралд оролцжээ.

Тэрээр “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” уран сайхны кинонд Нэрт жүжигчин Жонни Депптэй хамтран гол дүрийг бүтээсэн байна.

Б.Ганчимэг нь жүжигчний мэргэжлээр Лондон хотод суралцаж төгссөнөөс гадна GQ, Ashish, Gucci зэрэг томоохон брендүүдийн загварын шоунд оролцож байжээ.

Түүнчлэн “Wonder woman” /2017/, “Ex Machina” /2014/, “Sweet Lies” /2018/ зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн аж.

Хэдийгээр монголчуудын дийлэнх нь жүжигчин Б.Ганчимэгтэй одоо л танилцаж байгаа боловч түүнийг олон улсын кино бүтээгч, холливуд, кино сонирхогчдын дунд танигдсан уран бүтээлч гэдгийг дараах кинонууд болон бүтээсэн дүрүүд нь илтгэж байгаа юм.

 

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу