ДАРХАН: 10.000 орчим навчит мод суулгаж, ойжуулалт хийж байна
Манай оронд уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагаврууд бусад орнуудтай харьцуулахад илүү эрчимтэй учир навчит модны ойжуулалтыг Дархан-Уул аймаг жил бүр хийсээр ирсэн. 2012,2013 онуудад “Амгалан заяа” ойн нөхөрлөл Хонгор сумын 1 дүгээр багт байрлах 10 га газарт улиас, хайлаас, чацарганын модыг тарьж ургуулан хайрга элсээр дүүрэн байсан энэ газрыг ойн төгөл болгож чаджээ. […]

0-5 насны багачуудыг үнэ төлбөргүй сувилалд хамруулах ажил эхэллээ
Дархан-Уул аймагт хүүхдийн зуны сувилал өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тус ажлыг жил бүр санхүүжүүлж 0-5 насны багачуудыг үнэ төлбөргүй эмчилсээр ирсэн. 2017 оноос хойш уг сувиллыг цэцэрлэгүүдийг түшиглэн явуулах болжээ. Өнөө жилийн сувилал 08 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд нийтдээ 9 ээлжээр ажиллах юм байна. Сувилал шинэ […]

Нярай хүүхдэд ЗӨГИЙН БАЛ хэрэглүүлэхийг хориглодог
Зөгийн бал гэдэг байгалийн гаралтай, эрүүл хүнс мэт санагдах боловч нярай хүүхдэд, нэг нас хүрээгүй байхад нь өгөхийг хориглодог. Учир нь зөгийн баланд ботулизм хэмээх өвчин үүсгэгч нян байх магадлал өндөр байдаг бөгөөд энэ нян нь хүүхдийн аминд хүрэх хүртэл аюултай. Харин нэг наснаас дээш хүүхэд болон насанд хүрэгчдийн ходоодонд тухайн нянг өсөхөөс нь сэргийлж […]

Нийслэл хотод “Шарилжгүй Улаанбаатар” аян эхэллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зориулалтын автомат хадуур, ажлын хувцас, бээлийн масктай 100 хүнийг бэлтгэж, эмнэлэг /Гэмтэл, Эх нялхас, Хавдар судлалын үндэсний төв, Халдвар судлалын үндэсний төв, Клиникийн 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Амгалан, Өргөө, Хүрээ амаржих газар, дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэг гэх мэт/, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд голын […]

Хотын захирагч НОБГ-т шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд авч өгөхөөр болов
Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойн өдөр тохиож байна. Ойн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслолын жагсаалаар эхэлж, баярын хурал Соёлын төв өргөөнд үргэлжилсэн юм. Хүндэтгэлийн хурлын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга […]

Сонгодог урлагийн олимпд дөрвөн дуучин өрсөлдөнө
Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгдэх суут П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан хоёр хоногийн өмнө ОХУ-д эхэлж, түүний нэрэмжит консерваторийн их танхимд нээлтийн тоглолт болоо. Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан зургаадугаар сарын 17-30-ны хооронд үргэлжилнэ. Өмнө нь тус уралдааны “Тэргүүн байр”, “Алтан медаль”-ийн эзнийг төрүүлж байсан болохоор, энэ тайзнаа Г.Ариунбаатар аварга болсон болохоор монголчууд […]

Цагдан хорих 461 дүгээр ангиас хэрэгтэн оргожээ!
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан сэжигтэн оргожээ. Тодруулбал, өчигдөр /2019.06.19/ оройны 17.00 цагийн үед хүн оргосныг мэдсэн гэнэ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр дээрх этгээд нь өмнө хэд хэдэн удаа оргохоор завдаж байсан гэх мэдээлэл байна. Сэжигтэнг […]

ОУВС-ийн Монгол Улсыг хариуцан ажиллаж буй төлөөлөгчтэй уулзав
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг болон холбогдох газрын захирлууд ОУВС-ийн Монгол Улсыг хариуцан ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэй болон ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, инфляцийн болон эдийн засгийн ойрын хугацааны төлөв, хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ удаад ОУВС-ийн Дүрмийн IV заалтын […]

Их мастер А.Энхтуул зүүн азийн шатрын АШТ-ийн аварга боллоо
Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн АШТ амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн олон улсын шатрын их мастер А.Энхтуул оролцож, түргэн тоглолтын төрөлд аварга боллоо. Түүнчлэн их мастер А.Энхтуул түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна. Тэрээр өнгөрсөн жил, Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд […]
