Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дэмжигдлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хэлэлцэж дууслаа. Хуралдааны төгсгөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь дэмжлээ. Улмаар уг төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын […]

ӨМНӨГОВЬ: Харуулд гарч байсан цэрэг буудуулж, шархаджээ!
Өмнөговь аймагт байрлах зэвсэгт хүчний 167-р цэргийн ангид харуулд гарч байсан байлдагч буудуулсан хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Буудуулсан байлдагчийг тэр даруй Цэргийн төв эмнэлэгт хүргэж, амь насыг нь аварч чадсан байна. Харин байлдагчийг хэн, ямар шалтгааны улмаас буудсан болохыг одоогийн байдлаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад “Хэргийг […]

NBA-д тоглох мөрөөдөлдөө ойртож буй Ш.Энхийн-Од
Олон улсын 18 хүртэлх насны “FIBA 3×3 U18 World Cup”-ийн үеэр дэлхий нийтийн хараанд өртсөн Шаравжамцийн Энхийн-Од АНУ-д алдартай сагсчидтай хамт бэлтгэл хийж байгаа ажээ. Тус тэмцээний үеэр АНУ-ын дасгалжуулагчийн хараанд өртөж “Polifoc preb” академид суралцах санал авсан тэрбээр тус академид ийнхүү бэлтгэл хийснийхээ дараа үргэлжлүүлэн суралцах эсэхээ шийднэ. Хэрэв үргэлжлүүлэн сурахаар шийдвэл NBA-д бэлтгэгдэж […]

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Монголын урлагт шинэ түүх нэмлээ
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италийн Палермо хотын “Массимо” театрт тоглож, Монголын урлагт шинэ түүх нэмлээ. Тэрбээр Италийн хөгжмийн зохиолч Ружеро Леонкаваллогийн “Pagliacci” буюу “Хэрмэл жүжигчид” хоёр үзэгдэлт сонгодог дуурийн гол дүрийг бүтээж, эхний өдрийн тоглолтоо амжилттай дуусгасан байна. Мөн энэ сарын 21, 23-нд “Pagliacci” дуурьт тоглох аж. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард Испанийн нэрт дуурийн дуучин, […]

Э.Дэлгэрмөрөн [100 сек – дугаар 8]
100 сек нэвтрүүлгийн ээлжит зочноор “TOONOT RECORD”-ын дууны инженер Э.Дэлгэрмөрөн оролцлоо. Тэрбээр ЕБС-д байхдаа хип хоп хөгжим сонирхож, 2008 онд Eternal хамтлагийг найзуудын хамтаар байгуулан уран бүтээлээ туурвиж байжээ. 2017 онд “TOONOT RECORD” – ыг байгуулан уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ сарын 21нд тус студийн анхны цомгийн нээлт болно.

Баянмонголын нүхэн гарц УСАНД автжээ!
Өчигдөр буюу /2019-06-16/-ний өдөр үргэлжлэн орсон их борооны улмаас нийслэлд зарим газар их хэмжээний ус тогтсон байдалтай байгаа юм. Тодруулбал, Баянмонгол хорооллын ар талын нүхэн гарцан дээр их хэмжээний ус тогтжээ. Үүгээр гарсан 60 гаруй машин дугаараа, 20 гаруй машин шаврын хаалтаа гээсэн байна. Тогтсон их хэмжээний усыг соруулж байгаа бөгөөд жолооч нарыг үүгээр явахгүй […]

Цахим спортын шинэ үеийн давалгаа айсуй
“Монголын Цахим Спортын Холбоо” цахим спорт залуусын тоглолтыг илүү үр дүнтэй, утга учиртай болгох, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх баг тамирчдыг бий болгох зорилгоор Монголын хамгийн том, албан ёсны “Монголын Үндэсний Лиг”-ийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Монголын цахим спортын холбоо нь шинэ залуу үеийн төлөөлөл, хүүхэд залуусын шүтээн болсон шинэ дүрийг […]

УБ-Лүнгийн чиглэлд гаргасан түр зам
Өнгөрсөн хоёр өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн автозам эвдэрсэн тул замын хөдөлгөөнийг өнөөдрийн 18:00 цаг хүртэл түр хаасан. Замыг нээх эсэхийг үерийн ус нэвчиж дуусах байдлыг харж, хөдөлгөөнийг хаасан хугацааг сунгах эсэхийг шийдэх аж. Одоогоор эвдэрсэн замыг засаж дуустал тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр зам гаргаад байна. Ингэснээр замын хөдөлгөөн зохицуулагч ажиллаж, Хот хоорондын […]

Фэйсбүүкийн шинэ криптовалютыг хэрэглэнэ
Виза, Мастеркарт, Пэйпал болон Uber такси үйлчилгээний компаниуд бүгд Фэйсбүүкийн шинэ криптовалютыг хэрэглэнэ гэжээ. Wall Street сэтгүүлд, сошиал медиа салбарын тэргүүлэгч нь өөрийн GlobalCoin нэртэй криптовалютыг дэмжигч хэдэн арван дэмжигчтэй хамтран ажиллахаар болсон тухай нийтэлжээ. Ханш нь тогтвортой байх (stablecoin) уг криптовалютыг зургаан сар гаруй хугацаанд олон нийтэд мэдэгдэлгүй, нууцлагаар хөгжүүлсэн байна. Шинэ дэмжигч буюу […]
