2019-11-15

Өглөөний цайг тогтмол уухыг ХХААГ-аас уриаллаа

Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэх, олон цагаар бүтээмж өндөртэй байна гэдэг амаргүй. Цаанаасаа л залхуу хүрч, бүтээмж буурч хийж буй зүйлээ хүссэн хэмжээндээ гүйцэтгэж чадахгүй байх явдал элбэг тохиолддог билээ. Тэгвэл үүний гол шалтгаануудын нэг нь өглөөний цайтай холбоотой байдаг гэнэ. Тухайн өдрийг эхлүүлэхдээ ямар зүйл идэж, шаардлагатай энергийг авч чадсан эсэхээс ажлын бүтээмж шууд шалтгаалдаг […]

2019-11-15

Сэлбийн 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дууслаа

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд барьсан 60 метр гүүрийн барилга угсралтын ажил дуусч, хүлээлгэн өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чанар стандартын дагуу цаг хугацаанд ажлаа гүйцэтгэж хүлээлгэн өгч байгаа гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Энэ зам ашиглалтад орсноор зуслангийн замын түгжрэлийг бууруулах, Дарь эх, Зуун айл, […]

2019-11-15

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр мэдээлэл хийнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр МИАТ компанийн онгоцоор Улаанбаатар хотод буцаж ирлээ. Тэрбээр, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн даваа гарагт сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийнэ гэж Үндсэн хуулийнцэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

2019-11-15

“Инстаграм гоо үзэсгэлэн”-г бүтээхэд хэдэн төгрөг зарцуулсан бол…

Цахим ертөнцөд гоо үзэсгэлэнгийн стандарт аль хэдийнээ тогтжээ. Энэхүү гоо сайхны стандартад нийцэж, олон мянган дагагчтай болж алдар нэр, цаашлаад бараа бүтээгдэхүүн сурталчилж мөнгө олох том хэрэглүүр ч болоод байна.  Инстаграм гоо сайханг өөртөө бүрдүүлсэн одод мэс ажилбарт хэдий хэр хэмжээний мөнгө зарцуулсан бол. Өөртөө эрс өөрчлөлтийг хийж, гоо төрхийг бүтээхэд маш их цаг хугацаа, […]

2019-11-15

ТАНИЛЦ: Хүүхдийн автобусны маршрут

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Хотын захирагч С.Амарсайханы захирамж гарган “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулахаар болсон. Эхний ээлжинд 29 байршилаас Ерөнхий боловсролын 33 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болжээ. Сургуулийн автобуснуудад чиглэлийн маршрут болон “Хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа бөгөөд байршил тогтоох чипийг мөн суурилуулжээ.

2019-11-15

Өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг […]

2019-11-15

Өнөөдрийн хуанли

Өнөөдөр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна. МУИС-ИЙН НОМЫН САН 08:30 цагт: “Монгол наадгай аян”-ны хүрээнд “Дэлхийд данслагдсан Монгол өв: Монгол наадгайн соёл” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Утас: 88008781 “БЛЮ СКАЙ” 09:00 цагт: Татварын ерөнхий газар, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний KPMG компанийн хамтран […]

2019-11-15

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн, цас орохгүй 

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 16, 17-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул хальтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга […]

2019-11-14

Болор-Уянга хэзээд хэн байснаа мэддэг…

Гэр бүл гэдэг хувь хүнд үнэлж барамгүй үнэ цэнэ нь байдаг. Тийм ч учраас олонх хүмүүс хар багын хүсэл мөрөөдлөө хань ижил, үр хүүхдийнхээ төлөө зольж орхидог. Тэгвэл энэ тодорхойлолтод хамруулж болохуйц уран бүтээлч бол дуучин Э.Болор-Уянга юм. Арабд нам гүм амьдарч байгаад ирсэн тэрээр гэр бүлийн амьдралдаа цэг тавьсан ч уран бүтээлдээ эргэн иржээ. […]

Таны хүүхдэд ЭЕРЭГ хүмүүжил олгох сонгодог бүтээлээс…

Хөг эгшгээр бяцхан хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийг баясгаж, эерэг хүмүүжил олгоорой. Ингэхэд тань хамгийн тохиромжтой, хөгжилтэй хөнгөн, зэрэг олон хэв маягийг илэрхийлэх шилдэг 5 сонгодог бүтээлийг санал болгож байна.  Людвиг ван Битховен — 5-р Симфони (C Minor, op. 67) Энэхүү бүтээл бол хамгийн чухал, хамгийн хялбар таньдаг болж болох сор бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн. Уг […]