2019-11-01

Хар галуугаар ЗАГАС барих уламжлалт арга

Олон мянган жил үргэлжилж байгаа Хятадын хар галуугаар загас барих уламжлалын тухай сонирхуулъя. Хятадад эрт дээр үед загасчид хар галууныхаа хүзүүнд нарийн бөгж зүүдэг байжээ. Энэ нь галуу усанд шумбаж шүүрсэн томхон загасаа залгихаас нь сэргийлдэг байна.  Харин жижиг загаснууд бол галуунд шагнал буюу хоол нь болдог. Тиймээс ч галуу залгиж чадахгүй том загасаа эзэндээ […]

2019-11-01

ХӨВСГӨЛ: Олон хүний амь насыг авран хамгаалсан аврагч Х.Мөнхбат 3 өрөө байраар шагнуулав

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний эрдэнэт амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм. Өчигдөр буюу энэ сарын 30-нд үйлчилгэний гавьяат ажилтан, аврагч, ахмад Х.Мөнхбатын гэр […]

2019-11-01

Албаны шилдэг “нохой” шалгарлаа

Г.Нэргүй сангаас төрийн тусгай байгууллагуудын дунд зохион байгуулсан “Албаны шилдэг нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын байгууллагын эрэлч ноход түрүүлж, аваргын цомыг хүртсэн юм. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны тасгийн дарга, ахмад Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч, хоёр эрэлч нохойтойгоор оролцсон байна. “Албаны шилдэг нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчин, […]

Лили Нарита: “Күнг-Фү” нь дасгалаар, хөдөлгөөнөөр дамжуулан сэтгэл зүйг эмчилдэг

   Тулааны урлагийн өвөрмөц төрөл Күнг-Фүг бид Хятад киноноос л харж, тийм ойлголттой байснаас биш, хүний амьдралд чухам ямар хэрэгцээтэй талаар мэдээлэл хомс. Күнг-Фү хэмээх урлаг нь дасгал хөдөлгөөнөөр дамжуулан сэтгэл зүйн болоод бие эрхтэнд олон эерэг зүйлсийг суулгадаг аж.  Яагаад Хятадууд Күнг-Фүгээр олон мянган жилийн тэртээгээс өдийг хүртэл хичээллэж, амьдралынхаа хэв маяг болгосон юм […]

2019-11-01

Өмнийн говийн бүсэд цахилгаан станц барих тухай Үндэсний компаниудын төсөлтэй танилцав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцлээ. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, ЗГ-аас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Таван толгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг […]

2019-10-29

Монгол улс задгай сансарт БӨМБӨЛӨГ хөөргөсөн анхны улс боллоо

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ивээл дор “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, нийслэлийнхээ төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөв. Ингэснээр Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс боллоо. Хоорондоо 30 […]

2019-10-29

Нүүрсийг чингэлэгт тээвэрлэх ажил явагдаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолын дагуу нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж байна. Нүүрсийг Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд шилжүүлэн ачих үйл ажиллагаанаас шалтгаалан багагүй хэмжээний хорогдол, зардал гарч, байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байдаг. Засгийн газрын […]

2019-10-29

Засаг дарга асан Ц.Баасанжавд “Ёслол хүндэтгэлийн гэрэгэ” гардуулав

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд нийслэлийн ИТХ-аас Хүндэтгэлийн хуралдаанаа хуралдуулж, Улаанбаатар хотын үе үеийн удирдлага оролцов. Мөн нийслэлийн эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл, хөтөлбөр буй Дэлхийн банк, КОЙКА-Монгол, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон улсын байгууллагын зочид, төлөөлөгчид урилгаар оролцлоо. Хүндэтгэлийн хуралдааныг нээж нийслэлийн […]

2019-10-29

Хууль бусаар идлэг шонхор, ногтруу шувуудыг тээвэрлэж байв!

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт”-ийн авто тээвэр шалган бүртгэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой 04-34 УНЦ улсын дугаартай, тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийхэд иргэн Б нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр барьсан 2 бодгаль идлэг шонхор шувуу, 3 […]

2019-10-29

“Харанга” хамтлагийн Я.Одсүрэн, Н.Пүрэвдаш нар ГАВЬЯАТ боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.10.29/ зарлиг гаргаж, “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэнг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийг Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагналаа. Тэдний шагналыг дөнгөж сая Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд гардуулж өглөө. Монголын рок хөгжмийн суурийг тавьсан “Харанга” хамтлаг 30 жилийн ойн тоглолтоо хийгээд удаагүй байгаа юм. Тэртээ 1989 онд […]