2020-04-20

Гурвалжингийн хос гүүрийн урдаас хойшоо чиглэсэн хөдөлгөөнийг 04-р сарын 22-27 хүртэл хаана

Гурвалжингийн хос гүүрийн урдаас хойшоо чиглэсэн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр сарын 22-27-ны өдрийн хооронд түр хаана. Тодруулбал Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжинд байрлах Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байдгаас шалтгаалан хэв гажилтын заадасд эвдрэл гарсан тул 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 […]

Өрх, гэрийн эрүүл “ТЭРГҮҮН” байхын үлгэр жишээ ХОТЫН ДАРГА…

Хотын ажил гэдэг нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд боловсрол, дэд бүтэц, байгаль орчин гээд хамрахгүй салбар гэж байдаггүй маш өргөн цар хүрээтэй ажил. Тэр ч хэрээр бодлого шийдвэрийг гаргахдаа нарийн судалгаа тооцоо,төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байдаг биз ээ. Хотын дарга С. Амарсайхан АНУ-д дээд боловсрол эзэмшиж, дипломат албанд ажиллаж байсан бөгөөд “Оюуны Ундраа Групп”-ийг олон жил […]

2020-04-20

НӨАТ: 23 иргэн гурван сая төгрөгийн АЗТАН боллоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу өчигдөр /2020-04-19/ явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2020 оны 3 дугаар сарын 1-31-нд худалдаа хийж, цахим татварын системд 26,654,629 баримт бүртгүүлжээ. Үүнээс гурван сая төгрөгийн 23, нэг сая төгрөгийн 268, 100 мянган төгрөгийн 2391, 30 мянган төгрөгийн 23742 баримт тохиролд таарч азтан болжээ. Супер сугалааны дугаар 95854163 бөгөөд энэ удаагийн […]

2020-04-20

Иргэд, ААНБ, түрээслэгч нар НДШ-ийн хөнгөлөлтөд ингэж хамрагдана

Цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр төр засгаас авч хэрэгжүүлэх долоон шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдугаар сарын 27-нд танилцуулж байв. Энэ хүрээнд нийгмийн даатгал болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Үүнд: “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх […]

2020-04-20

Сөүл-Улаабаатар чиглэлийн зорчигчдын тээшийг олгож эхэллээ

2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр /2020-04-20/ олгож эхэлнэ. Зорчигчийн ачааг авах хүн тээшний дугаар бүхий хуудас, өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт ирж авах юм байна. Түүнчлэн бичиг баримт дутуу бол тээш олгох боломжгүйг анхаарна уу. Та бүхэн 14 цагаас Чингис Хаан […]

2020-04-20

КОВИД-19 халдварын батлагдсан тохиолдол 33 боллоо

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ. /2020-04-20/ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд буюу өчигдөрМонгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай […]

2020-04-20

805-дугаар цэргийн ангийн байрны шав тавигдлаа

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн цэргийн байрны шав тавих үйл ажиллагаа боллоо.  Дотоодын цэргийн тухай хуулийг хэрэгжүүлж хугацаат цэргийн алба хаагчдыг хүлээн авах бэлтгэх ажлыг хангах зорилгоор баригдах цэргийн байрны шав тавих үйл ажиллагаа 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дотоодын цэргийн 805 дугаар ангид боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны […]

2020-04-20

СЭРЭМЖИЛ: Согтуурсан жолооч ГЭР мөргөж, 74 настай иргэн амиа алдав!

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 242 дуудлага мэдээлэл иржээ. Зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, нэг хүний амь нас хохирсон байна. Хүний амь хохироосон ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны 23:40 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Чингэлтэй замд […]

2020-04-20

Цуулбар унь, хана хийх зорилгоор мод огтлох ГЭМТ ХЭРЭГ нэмэгдэж байна!

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан гэмт хэрэг өдөр бүр бүртгэгдэж байна. Бат-өлзий сумын 3,4,5 дугаар багийн нутаг дэвсгэрт Экологийн цагдаа нар тогтмол эргүүл хяналт шалгалт зохион байгуулж байна. Энэхүү хяналт шалгалтаар Бат-Өлзий сумын 3-р багийн иргэн Г тусгай хамгаалалттай газраас хууль бусаар нойтон мод […]

2020-04-20

“ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН” шинэ ном хандивлах ажиллагаа болно

НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ хүрээнл “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Улсын Шинжлэх ухааны Академитай хамтран зохион байгуулж буй “ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН” шинэ ном хандивлах, танилцуулах үйл ажиллагаа […]