ОХУ-ын Чукотка мужид ‘МИ-8’ нисдэг тэрэг осолдож, цэргийн дөрвөн алба хаагч амь үрэгджээ

ОХУ-ын алслагдсан Чукоткагийн автономит мужийн нисэх онгоцны буудалд мягмар гаригт “МИ-8” цэргийн нисдэг тэрэг осолдож, зорчиж явсан дөрвөн хүн бүгд нас барсан талаар төрийн мэдлийн “TASS” агентлаг мэдээллээ. Чукотка мужийн захирагч Роман Копины мэдэгдсэнээр нас барсан дөрвөн зорчигч бүгд цэргийн алба хаагч байсан бөгөөд тэдний гурав нь нисэх багийн гишүүн, нэг нь техникч байжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам болон бусад албаны эх сурвалжийн мэдээлснээр нисдэг тэргэнд […]

​Эрик Трамп: ‘COVID-19’ бол улс төр, сонгуулийн дараа гэнэт алга болно

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дунд хүү Эрик Трамп “COVID-19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио хэрэгжүүлэх арга хэмжээ нь сөрөг хүчин Ардчилсан намын хувьд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах улс төр. Цар тахал ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ид шидийн мэт алга болно” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр бямба гаригт “Fox […]

​Уур амьсгалын өөрчлөлт: 2070 он гэхэд 3 тэрбум гаруй хүн хэт халуунд амьдрах төлөвтэй байна

Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29С-ийн дундаж температурт амьдрах болно. Шинэ судалгаагаар 2070 он гэхэд гурван тэрбум гаруй хүн “амьдрах боломжгүй” температуртай газарт амьдрах болно. Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29C-ээс илүү дундаж температурыг мэдрэх болно. Үүнийг хүн төрөлхтөн сүүлийн 6000 жилийн турш явагдаж ирсэн уур амьсгалын өөрчлөлт “хоргодох […]

​Судалгаа: Их Британичууд эдийн засгаас илүү иргэдийнхээ эрүүл мэндийг нэгд тавих ёстой гэжээ

Их Британийн Төв банк өнгөрөгч долоо хоногт цар тахлын улмаас 2020 онд тус улсын эдийн засаг 14 хувиар буурч, ажилгүйдлийн төвшин хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсан. Их Британийн Төв банк өнгөрөгч долоо хоногт цар тахлын улмаас 2020 онд тус улсын эдийн засаг 14 хувиар буурч, ажилгүйдлийн төвшин хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулсан. Судалгааны тайланд 2020 […]

​Global Times: Хятад улс цар тахлыг амжилттай давсан тухай мэдэгдэл гаргана

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны 17 дугаар хурал дөрөвдүгээр сарын 26-29 өдрүүдэд болж өнгөрлөө. Уг хурлаар цар тахлын улмаас хойшлогдоод байсан Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн 13 дугаар их хурлыг ирэх тавдугаар сарын 22-нд эхлүүлэх шийдвэр гаргасан талаар тус улсын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг мэдээлсэн юм. БНХАУ-ын […]

​Аргентин: Есдүгээр сарын 1-н хүртэл бүх олон улсын зорчигч тээврийн нислэгийг хориглолоо

Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес мягмар гаригт коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын зорчигч тээврийн нислэгийг ирэх есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хязгаарлах шийдвэр танилцууллаа. Ерөнхийлөгчийн Засаг захиргаа энэхүү шийдвэрийн дагуу Аргентин улсад ирж, очих бүх олон улсын зорчигч тээврийн нислэгийн тийз борлуулалтыг зогсоож, дүрэм журмыг зөрчсөн этгээдэд хариуцлага, торгууль ногдуулах талаар мэдэгдсэн юм. Харин Засгийн газрын мэдэгдэлд […]

​БНСУ: Өмнөх алдаанаасаа суралцах замаар цар тахалтай тэмцэх дайнд ялж явна

Өмнөд Солонгосын ард түмэн коронавирусийн дэгдэлтийн оргил үеийг даван туулсан дэлхийн цөөн хэдхэн улсын нэг болоод байгаа билээ. Тус улсад өнгөрөгч хоёрдугаар сарын сүүл үеэс “COVID-19”-ийн тархалт эрчимтэй нэмэгдэж ердөө нэг долоо хоногийн хугацаанд нийт халдварын тохиолдол 5000-д хүрсэн нь тухайн үедээ БНХАУ-ын араас хоёрт орох үзүүлэлт болж байв. Харин дөрөвдүгээр сарын турш Өмнөд Солонгост өдөрт шинээр нэмж халдвар бүртгэгдэх […]

Японд ганц бие амьдралын соёл дэлгэрч байна

Японы нийгэмд тэр дундаа залуусын дунд ганц бие амьдралын хэв маяг соёл болон дэлгэрч байна. Одоогоос 10 жилийн өмнө Японы их сургуулийн цайны газар, албан байгууллагын цайны өрөөнд ганцаараа хооллох нь ичгэвтэр зүйл байв. Гэтэл өдгөө түм бужигнасан Токио хотын пабд ганцаараа коктейль шимэн суух залуу бүсгүй эсвэл караокед ганцаараа дуртай дуугаа дуулах залуустай таарах […]

Цар тахлын улмаас Италийн мафийн боссууд шоронгоос суллагдаж эхэлжээ

Covid-19 өвчин шоронд тархах аюултай байгаа тул Италийн шоронгуудаас мафийн өндөр настай боссууд суллагдаж эхэлжээ. Саяхан Милан хотын шүүх Коза Ностра бүлгийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн нэг, 78 настай Франческо Бонураг суллаж, гэрийн хорионд шилжүүлэх шийдвэр гаргасан байна. Тэрээр 23 жилийн хоригдох ял эдэлж байжээ. Түүнээс өмнө Ндрангета бүлгийн боссууд болох 65 настай Винчензино Ианаццо, 72 […]

ОХУ-д илэрсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 50,000-ыг давлаа

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 5,642 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт тоо нь 52,763 хүрчээ. Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 51 хүн Covid-19 өвчнөөр нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 456 болсон байна. Дэлхий дахинд дэгдсэн шинэ коронавирусийн цар тахлын эхэн үед ОХУ-д харьцангуй цөөн хүн халдвар аваад байсан бол энэ сараас эхлэн эрчимтэй нэмэгдсэн […]