Хөл хорьсонтой холбоотойгоор АНУ-ын хэмжээнд алкоголийн хэрэглээ, онлайн худалдаа огцом өсжээ

АНУ-ын хэмжээнд лхагва гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 188592 тохиолдол, 4055 нас баралт бүртгэгдээд байна. Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрөгч даваа гаригт улсын хэмжээнд хөл хорих хугацааг ирэх дөрөвдүгээр сарын  30-ны өдрийг хүртэл дахин 30 хоногоор сунгах шийдвэр танилцуулсан. Ингэснээр нийт 331 сая хүн амтай тус улсын хэмжээнд 270 сая орчим иргэн гэртээ тусгаарлагдаад байгаа юм. Хөл хорих арга хэмжээтэй холбоотойгоор АНУ-ын эдийн засаг зогсонги байдалд […]

Нэг өдөрт халдварын тохиолдлын тоо 72 мянгаар, нас баралт 4341-ээр нэмэгдлээ

Дэлхийн дахинд коронавирусийн халдварын тохиолдлын тоо буурахгүй, эрчтэй нэмэгдсэн хэвээр байна. Сүүлийн 24 цагт дэлхийн нийтэд халдвар авсан тохиолдлын тоо 72561-ээр, нас баралт 4341-ээр нэмэгджээ. Тохиолдлын тоогоор АНУ, Итали, Испани тэргүүлж Хятад улсыг давжээ. Эдгээр гурван улсад халдвар авсан хүний тоо минутаар тоологдож, нас баралт нэмэгдсээр байна. Тухайлбал, АНУ-д нэг өдрийн дотор халдварын тохиолдлын тоо […]

​Эрдэмтэд: ‘COVID-19 вирус зун саармагжиж, өвөл идэвхждэг гэх нь ердөө таамаг төдий

Дэлхийн хамгийн шилдэг их сургууль гэгдэх Массачусетсийн технологийн их сургуулийн “MIT Technology Review” сэтгүүлийн зүгээс “COVID-19”-тэй холбоотой хамгийн чухал асуултуудад статистик тоо баримт, эрдэмтдийн судалгаа, нотлох баримтуудыг түшиглэн хариулсныг эмхтгэн хүргэж байна. “COVID-19”-ийн халдвар авсан хүнд үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах шинж тэмдэг илэрдэг үү? Их Британийн Чих, хамар, хоолойн мэргэшсэн эмч нарын холбоо буюу “ENT […]

​Германы Хессе мужийн Сангийн сайд шинэ цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралаас болж амиа хорложээ

ХБНГУ-ын Хессе мужийн Сангийн сайд Томас Шейфер бямба гаригт Германы Франкфуртээс Кёльн хот орох хурдны төмөр замын ойролцоо нас барсан байдалтай олдсон байна. Висбаден хотын прокурорын газрын зүгээс 54 настай улстөрч амиа хорлож нас барсан талаар мэдэгдсэн юм. Хессе мужийн захирагч Волкер Буфер ням гаригт энэ талаар “Улс төрийн карьер нь өсөж явсан чадварлаг консерватив намын гишүүний амиа хорлолтын шалтгаан нь коронавирусийн улмаас үүссэн эдийн засгийн хямралтай шууд холбоотой” гэсэн юм. […]

ДЭМБ: Зүрх сэтгэлээ бүрэн дайчлаагүй арга хэмжээнүүд нь вирусийн тархалтыг улам нэмэгдүүлнэ

ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адхоном Гебресуэс “COVID-19” цар тахлын аюул илүү бодит болж ирснийг анхаарууллаа. Швейцарын Женев хотноо ням гаригт болсон ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр “Вирусийн халдвар маш олон оронд тархаж, нөхцөл байдал хамгийн муу хэмжээнд хүрлээ. Энэ вирус хэнд ч өршөөл үзүүлдэггүй. Дэлхийн орнууд зөвхөн урьдчилан сэргийлэх, хөл хорих арга хэмжээг тууштай, үр дүнтэй хэрэгжүүлээд […]

​Цагаан ордон: БНХАУ цар тахалтай тэмцэх үйлсэд хариуцлагын хүрээнд ДЭМБ-д илүү хандив өгөх ёстой

ДЭМБ-ын зүгээс өнгөрөгч хоёрдугаар сарын 5-нд “COVID-19”-ын дэгдэлтийн эсрэг дэлхийн хэмжээний мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж 675 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа талаар мэдэгдэж, Засгийн газрууд болон санхүүгийн институцүүдэд хандан хандив өргөхийг уриалсан. Хандивын аян ирэх дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ. БНХАУ-ын Засгийн газрын зүгээс ДЭМБ энэхүү дэлхийн хэмжээний үйл хэрэгт зориулж нийт […]

Токио-2020 олимпийг хойшлуулсан нь Японы эдийн засагт цохилт болох эрсдэл өндөр байна

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл спортын их наадам буюу зуны XXX Олимп түүхэндээ анх удаа хойшлогдлоо. Өмнө нь зуны Олимпийн наадам гурван удаа цуцлагдаж байжээ. Тодруулбал, зуны Олимпийн наадам 1916 онд Берлин хотод болох байсан ч дэлхийн I дайн, дараа нь 1940 онд Токио, 1944 онд Лондонд товлосон ч дэлхийн II дайны улмаас цуцлагджээ. Харин […]

​‘COVID-19’-ийн эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй өрнө, дорнын батлагдсан эмүүд

Дэлхийн хэмжээнд лхагва гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 421413 тохиолдол, 18810 нас баралт бүртгэгдээд байна. ДЭМБ-ын албан ёсны вебсайтын цахим өгөгдөлд өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн эсрэг вакцин гарган авах боломжит 44 судалгаа бүртгэгджээ. Эдгээрээс БНХАУ-ын Бээжингийн Биотехнологийн хүрээлэнгийн боловсруулсан “Adenovirus Type 5 Vector”, АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын үндэсний хүрээлэн болон биотехнологийн “Moderna” компаниуд хамтран боловсруулсан “LNPencapsulated mRNA” гэх хоёр тусдаа вакцины судалгаа клиникийн туршилтын нэгдүгээр үе […]

​Тайвань: Хөл хорио зөрчиж, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэнийг 33000 доллараар торгожээ

Тайванийн Засгийн хөл хорионы дүрэм зөрчиж, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн нэг иргэнийг нэг сая шинэ тайвань доллар буюу 33000 ам.доллараар торгох арга хэмжээ авсан талаар газар даваа гаригт мэдэгдлээ. Зөрчил гаргасан иргэн нь халдвар бүртгэгдсэн зүүн өмнөд Азийн орнуудад зорчсоныхоо дараагаар 14 хоногийн турш гэртээ тусгаарлагдах ёстой байсан ч ням гаригт Тайпей дэх шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байгаад […]

Олон улсын олимпын хороо: ‘Токио 2020’-ыг хойшлуулах боломжтой

Олон улсын олимпын хороо(ОУОХ)-ны удирдлага ням гаригт шуурхай хуралдсаны дараагаар ирэх долдугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ны хооронд зохион байгуулахаар төлөвлсөн “Токио 2020” зуны олимпын наадмыг хойшлуулах боломжтой талаар мэдэгдсэн юм. ОУОХ-ны зүгээс “COVID-19” цар тахлын дэгдэлтийн улмаас “Токио 2020” олимпын наадмын нээлтийг хойшлуулах эсвэл наадам зохион байгуулах товыг нэг ба түүнээс дээш жилээр сунгах эсэх асуудлыг шийдэх хурлыг хийхээр болсон бөгөөд […]