Т.Ням-Очир: ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад сургууль дээр нь давтлага өгнө
Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад давтлага өгөх шийдвэрийг гаргасан. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэх зорилгоор сургууль дээр нь давтлага өгөхийг зөвшөөрсөн. Давтлага тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг […]