2020-05-19

Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн төв шинэ лабораториудтай боллоо

ХБНГУ- ын Засгийн газрын долоон сая еврогийн санхүүжилтээр 1999-2006 оны хооронд ГОУХАН-ийн төсөл хэрэгжүүлж сургалтын танхим болон лабораториудын тоног төхөөрөмжийг суурилуулах, шинэчлэх, сургагч багш нарыг бэлтгэх, сургах, сургалтын материал орчуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлуудыг хийж 10 сургалтын лабораторийг шинээр бий болгосон. Гэвч Сургалт үйлдвэрлэлийн төв нь уг лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглаад 20-оод жил өнгөрсөн. […]

2020-05-19

ЭЕРЭГ: Дахин хоёр хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч байна

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ /2020-05-19/ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Өчигдөр дөрвөн лабораторид нийт 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу сөрөг гарлаа. Үүнийг задалж хэлвэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. ~Дахин хоёр хүн эдгэрч, […]

2020-05-19

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 […]

2020-05-19

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авах ажил Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 9.00 цагаас эхэллээ. Одоогийн байдлаар, баримт бичгээ хүлээлгэн өгөхөөр 17 […]

2020-05-19

Энэтхэгийг зорьсон тусгай үүргийн онгоцоор 158 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 07:45 минутанд газардлаа. Тус онгоцоор 158 иргэн эх орондоо ирлээ.

Малын бэлчээрээс хангинатал дуулж, Дэлхийн тавцанд гарсан Уртын дууч…

          Уртын дууны уянгат аялгуунд ард түмнээ уярааж, үндэснийхээ уламжлалт уртын дууныхаа гайхамшгийг тив дэлхийд гайхуулан яваа Монголын бахархал болсон эмэгтэй бол Монгол Улсын Гавьяат Жүжигчин, уртын дууч Ганбаатарын Хонгорзул. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан гавьяа түүнд бий. Түүний бахдам их амжилтын ард ямар сайхан хань, ямар сайхан үр хүүхдүүд […]

2020-05-18

СЭРЭМЖИЛ: Зам тээврийн ослын улмаас орон нутагт хүүхдийн амь эрсэджээ!

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 408 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 282-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэн. Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол […]

2020-05-18

Урлагийн авьяас удамшиж, үе улирдгийг харуулсан АХ, ДҮҮС

      Урлагийн авьяас удамшиж, үе улирдгийг ах дүү авьяастнуудаас харж болохоор. Тэд зөвхөн урлагт хайртай сэтгэлээр өөрийн эрхгүй энэ ертөнцөд шунан дурладаг биз ээ. Тэр бүр хүмүүсийн мэддэггүй ах дүүсийг онцолж байна. Д.Түвшинсайхан Д.Жавхаасайхан Монгол Улсын Морин Хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч СТА Д.Түвшинсайхан, уртын дуучин Д.Жавхаасайхан хоёрыг төрсөн ах дүү гэдгийг тэр […]

2020-05-18

“Олон улсын музейн өдөр”-ийг 1977 оноос тэмдэглэж иржээ

Дэлхийн улс орнууд Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн тэмдэглэж ирлээ. Анхлан Москва хотноо болсон Олон улсын музейн нэгдсэн ассамблей /ОУМНА/ -аас жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж байх тогтоолыг баталжээ. 1992 онд энэ өдрийг тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулж байхаар болсон. Тухайлбал, “Музей ба соёлын ландшафт” зэргээр нэг сэдвийг сонгодог. ~”Олон улсын музейн […]

“Фантастик”-ын залуус “Зура” шоуны шагналын 8 сая төгрөгийг УОК-т гардууллаа

Монголын кино урлагт өөрсдийн “ТОД” мөрийг үлдээн яваа “Фантастик продакшн”-ын уран бүтээлчид “Зура” шоуны шагналын 8 сая төгрөгийг УОК-т хандивлалаад байна. “Фантастик продакшн” дэлгэцийн 14 дэх уран бүтээл болох “Зура” уран сайхны киногоо өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгожээ. Түүнчлэн тэд “Зура” нэртэй хөгжөөнт шоу нэвтрүүлгийг бүтээж, ялагчид 8 сая төгрөг амласан юм. Харин өнөөдөр /2020-05-18/ […]