ДЭМБ: Цар тахлын хамгийн хүнд хэцүү цаг үе биднийг хүлээж байна

Өчигдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ сулруулж эхэлснийг шүүмжилж, цар тахлын хамгийн хүнд үе урд хүлээж байгааг анхааруулжээ. “Улс үндэстэн бүр эв нэгдэлтэй байж, дэлхий даяараа хамтран ажиллахгүй бол цар тахлын хамгийн хүнд хэцүү үе биднийг хүлээж байна. Бидэнд итгэ! Энэ бол хүмүүсийн сайн таньж чадаагүй байгаа […]

Нью Йорк мужид онлайнаар гэрлэлтээ батлуулахыг зөвшөөрлөө

Цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн АНУ-ын мужуудын нэг нь Нью Йорк билээ. Тус мужид хорио цээрийн хатуу дэглэм хэрэгжиж, олон байгууллага хаалгаа барьсны дотор гэрлэлтийг бүртгэх газрууд багтжээ. Тэгвэл мужийн захирагч Эндрью Куомо гэрлэлтийн бүртгэлийг онлайн орчинд, видео холбоогоор гүйцэтгэхийг зөвшөөрсөн шийдвэрийг Бямба гарагт гаргасан байна. “Гэрлэлтийн асуудлыг онцгойлон харж үзэхээс өөр аргагүй. Та бүхэн […]

​ИХ-20: Буурай хөгжилтэй орнуудын зээлийн эргэн төлөлтийг 2020 он дуустал царцаана

“ИХ-20” бүлгийн Сангийн сайд нар болон Төв банкны удирдлагууд лхагва гаригт цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт үүссэн хямралыг санхүүгийн арга хэрэгслээр даван туулах асуудлаар цахим уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтын хүрээнд “ИХ-20” бүлэг дэлхийн хамгийн хөгжил буурай 76 улсын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлийн эргэн төлөлтийг 2020 оныг дуустал царцаах шийдвэрт санал нэгджээ. […]

​Вьетнам улс ажилгүй болж, амьжиргаа нь тасалдсан иргэддээ цагаан будаа үнэгүй тарааж байна

Вьетнамд цар тахлын хямралын улмаас ажилгүй болж, амьжиргаа нь тасалдсан иргэдийг үнэгүй цагаан будаагаар хангах “Цагаан будааны АТМ” ажиллаж эхэлжээ. Тус улсад мягмар гаригийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан батлагдсан 265 тохиолдол бүртгэгдээд байна. Засгийн газрын зүгээс халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоосноор жижиг дунд бизнес эрхлэгчид үүдээ барьж, олон мянган ажлын байр үгүй болжээ. Тиймээс […]

​ДЭМБ: ‘COVID-19’ гахайн ханиаднаас 10 дахин олон хүний амь насыг авч одлоо

ДЭМБ-ын тэргүүн, доктор Тэдрос Адханом Гебрейсиус даваа гаригт “COVID-19” нь гахайн ханиаднаас 10 дахин олон хүний амь насыг авч одоод байгаа талаар мэдэгдсэн юм. Тэрээр өчигдөр Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд болсон цар тахлын дэлхийн хэмжээний нөхцөл байдлын талаарх өдөр тутмын хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ энэ талаар дурдсан. Гахайн ханиад буюу “H1N1” вирусийн дэгдэлт анх 2009 оны нэгдүгээр сард Мексик, […]

Казахстаны хамгийн том газрын тосны үйлдвэрт коронавирусийн халдвар таржээ

Казахстаны хамгийн том газрын тос олборлолтын талбай болох Тенгиз дэх ажилчдын байранд шинэ коронавирусийн халдвар тарж, 12 хүний онош эерэг гарсан тухай Тенгизшевроил компани Бямба гарагт мэдээлжээ. Тус улсын хамгийн том газрын тосны үйлдвэрлэгч Тенгизшевроил нь АНУ-ын Chevron группийн хөрөнгө оруулалттай компани юм. Компанийн захиргаа вирусийн тархалтыг зогсоож, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалахын хажуугаар газрын тосны үйлдвэрлэлээ […]

​Тайванийн эрдэмтэд ‘COVID-19’-ийн эсрэг хамгийн чухал антибодиг илрүүлснээ зарлав

Тайванийн эрдэмтэд “COVID-19”-ийн эсрэг 25 моноклональ эсрэгбие илрүүлсэн талаар мягмар гаригт мэдээллээ. Тухайлбал, Тайванийн нийслэл Тайпей хотын Чан Гүний нэрэмжит эмнэлгийн эрдэмтдийн баг “COVID-19”-ийн халдвар авсан гурван өвчтөнд хийсэн судалгаагаар энэхүү чухал нээлтээ баталгаажуулсан байна. Лабораторид гарган авсан дархлааны тогтолцооны уургуудыг моноклональ эсрэгбие гэдэг. Эдгээр нь өвөрмөц, бие даасан эсүүдээс бүрдэх ижил төрлийн дархлааны эсүүд […]

Эрдэмтэд сүрьегийн вакцин ‘COVID-19’-ийн эсрэг үр дүнтэй эсэхийг судалж байна

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тоо нэг сая давж, цаашид ч эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна. Эрдэмтэд шинэ коронавирусийн эсрэг вакцин гарган авахаар эрчимтэй ажиллаж байгаа ч мэргэжилтнүүдийн зүгээс вакциныг эмнэлзүйд нэвтрүүлэх боломжит хамгийн хурдан хугацааг 18 сар гэж тодорхойлсон. Тэгвэл дэлхийн хэд хэдэн оронд эрдэмтэд зуун жилийн настай сүрьеэгийн вакциныг “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдэд амьсгалын замын шинж тэмдгийг бууруулах, тухайн […]

​АНУ-д нэг хоногт коронавирусийн халдвараар 1049 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвараар 1049 хүн нас баржээ. Тус улсад халдвар голомтлон тархаж, одоогийн байдлаар тохиолдлын тоо 215081 хүрч, нийт нас барагсдын тоо 5109 болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Манай улсад урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй хүнд цаг үе тохиож байна. Бид үхлийн вирустэй дайтаж байна. Энэхүү тэмцэлд […]

​Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн салбарт хямрал нүүрлэж, зэсийн үнэ 26 хувиар буурлаа

Лондоны металлын бирж(ЛМБ)-ийн Гүйцэтгэх захирал Мэттью Чемберлен өнгөрөгч сарын 17-нд тус биржийн нэг ажилтнаас “COVID-19”-ийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор биржийн уламжлалт арилжааг бүрэн зогсоож, онлайн арилжаанд шилжүүлэх шийдвэр танилцуулсан. Ийнхүү 143 жилийн түүхтэй дэлхийн хамгийн том металл болон түүхий эдийн биржийн үйл ажиллагаа Дэлхийн II дайнаас хойш анх удаа зогссон юм. ЛМБ-ийн энэхүү зогсолт нь сүүлийн хоёр долоо хоногийн турш дэлхийн зах […]